Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаалтаар 870 мянган иргэнд 35.6 тэрбум төгрөг олгоно

img

 

НӨАТ-ын буцаан олголтыг улирлаар олгож эхэллээ. 2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжиж эхэлсэн байна. 

 

Нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшууллыг 870,143 иргэнд 35.6 тэрбум төгрөг олгох аж.

 

Иргэд өмнө нь жилд нэг удаа буцаан олголтыг авдаг байсан бол энэ жилээс жилд 4 удаа буюу улирал бүр олгох шийдвэр гарсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж байгаа цахим төлбөрийн баримтын системд бүртгэлтэй аж ахуйн нэгж, нийт иргэддээ талархал илэрхийлье" хэмээжээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Очирпүрэв Ганцэцэг:
1 2 улиралын мөнгө хамт өгөх үү
2023-04-26