ВИДЕО: Шатахуун түгээх газруудад шалгалт хийнэ

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва:
-МХЕГ, АМГТГ, Стандар хэмжилзүйн газраас ажлын хэсэг гарч шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд шатахууны чанар дүүргэлтэд хяналт шалгалт хийх ажлыг эхлүүлж байна. Төрийн байгууллагууд байнга шалгалт хийж, шаардлага тавьж ажилласан ирсэн.
Харин энэ удаагийн шалгалт коронавирусийн энэ цаг үед хийж байгаагаараа онцлог. Шалгалт хийх хоёр ажлын хэсэг гарсан. Шатахуун түгээх газруудад түүврийн аргаар хяналт шалгалт хийнэ. Уг шалгалтад иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах боломжой. АМГТГ, стандарт хэмжилзүйн газар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлууд байнга хийдэг. Шалгалтын дүгнэлт энэ долоо хоногт гарч, ирэх долоо хоногт албан ёсоор танилцуулна хэмээн мэдээллээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Шатахуунын чанар ямар байна вэ?
-Шалгалтын хариу гараагүй байхад бид хэлэх боломжгүй байна.
-Шатахууны үнэ буурч байхад яагаад өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй байна вэ?
-Шатахуун 50 төгрөгөөс эхлээд 330 төгрөг хүртэл буусан байна. Байгууллагууд ямар түвшинд бууруулах боломж байгаа талаар судалгаа гаргаж ажиллаж байна. Харин бусад үйлчилгээний байгууллагуудыг үнээ буулгах уриалга гаргасан. Бид үнээ буулгах байх гэж найдаж байна.
-Уриалга гаргаад зогсохгүй торгох арга хэмжээ авах уу?
-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс ажиллаж байна. Аж ахуй нэгж, байгууллагыг торгохыг урьтал болгохгүй байна. Тийм учраас уриалга гаргаж ажиллаж байна.
-Яагаад заавал шалгалтаа зарлаж хийж байна вэ?
-Одоо очоод зөрчил гаргасан газрууд шууд засаад явчих боломжгүй. Иргэд та бүхэн 115 дугаарт санал хүсэлтээ илгээж болно.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ