Мюллер: Вирусийг Уханий лабораториос гаралтай гэсэн таамаглалыг шалгах хэрэгтэй
2020-04-20


COVID-19 вирус үүссэн асуудалд Хятад улс ил тод байх ёстой гэж Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Герд Мюллер мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр,  SARS-COV-2 вирус Ухань хотын лабораторид үүссэн гэсэн таамаглалыг тодруулах ёстой гэнэ. 

 

"Хятадууд дэлхийн энэхүү хямралын асуудал, тэр дундаа вирусийн үүслийн тал дээр ил тод байх ёстой" хэмээн сайд мэдэгдсэнийг ВВС дамжууллаа. 

 

Шинэ төрлийн титэм вирусийг Уханьд зохиомлоор гарган авсан тухай таамаглал сүүлийн үед ихээр гарах болсон юм.

 

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахал үүссэнтэй холбоотой "хачирхалтай нөхцлүүд"-ийн учрыг олж, Хятад буруутай нь тогтоогдвол хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн.

 

Түүнчлэн, Ухань хот дахь Вирус судлалын хүрээлэнгийн лабораторийн ажилтан анхны халдвар авсан хүн байсан, энэ лабораториос вирус алдагдсан гэж дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Fox News телевиз мэдээлж байлаа. 

 

Fox News: COVID-19 вирус Уханий лабораториос гаралтай

 

Өмнө нь Британийн хэвлэлүүд ч мөн үүнтэй адил таамаглалыг тагнуулаас авсан эх сурвалжтайгаар хэмээн мэдээлж байсан юм.

 

Харин БНХАУ энэ төрлийн таамаглалыг няцааж, 12 дугаар сарын сүүлээс эхлэн тахлын талаарх мэдээллийг шуурхай, үнэн бодитоор мэдээлж байсан хэмээн онцолж байгаа.

 

Түүнчлэн, Уханий вирус судлалын хүрээлэнгийн дарга Юань Чжимин дөрөвдүгээр сарын 19-нд мэдэгдэл хийхдээ хүн төрөлхтөн  одоогоор SARS-CoV-2 вирустэй төстэй вирусийг зохиомлоор гарган авч чадахгүй хэмээн онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
үнэн мөн нь олдоно оо уушгинд сорвижилт үлдээж байгаагий нь харвал зохиомол вирус нь тодорхой байх , уханийн лабораториас алдагдсан
2020-04-20