С.Эрдэнэ "Эрдэнэс тавантолгой"-н асуудлаар шүүхэд хандлаа
Иргэн С.Эрдэнэ захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр:
-Засгийн газрын 2019 оны 296 дугаартай "Эрдэнэ тавантолгой" компанийн талаар авах зарим арга хэмжээний тогтоол нь хууль бус тул хүчингүй болох талаар дурдсан. "Эрдэнэ Тавантолгой" компанийн 70 хувийг Засгийн газар, 30 хувийг иргэд эзэмшдэг. Гэтэл 70 хувийг Засгийн газар дангаараа 2019 оны 296 тогтоол гаргаж, "Эрдэнэс тавантолгой"-д охин компани гаргаж, Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, охин компанийн 30 хүртэл хувийг олон улсын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр гаргасан байдаг. С.Эрдэнэ миний бие "Эрдэнэс тавантолгой" компанийн 1072 хувьцаа эзэмшигч. Энэ нь компанийн тухайд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Засгийн газрын 2019 оны 296 дугаартай "Эрдэнэ тавантолгой" компанийн талаар авах зарим арга хэмжээний тогтоол нь хууль бус тул хүчингүй болгож өгнө үү" гэсэн нэхэмжлэл гаргаж байна.
Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" компани туслан гүйцэтгэгч компанийн 10 ажилтныг ажлаас нь халсан байна. Ингэснээр Монголд ажилгүйдэл байсаар байна. "Эрдэнэс Тавантолгой майнинг" гэж компанийг хууран мэхлэх замаар байгуулсан. Та бүхнийг 1072 хувьцааныхаа төлөө явна гэж үзэж байна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ компанийг удирдан явуулж байна. Өнөөдөр манай ажилчид өлсгөлөн зарлана гэж байгаа. Би тэдэнд тэмцлийн өөр замыг сонгох хэрэгтэй гэдэг саналыг тавьж байна хэмээв.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ