Гаднын кибер халдлагаас хамгаалах төслийг хэлэлцэж байна

img

 

Аюулгүй  байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулав. Ингээд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. БХ-ын сайд Н.Энхболд "Монголд гаднаас ирэх кибер халдлагаас хамгаалах гол зорилготой" гэлээ.  Уг хуулийн төслөөр кибер орон зайн халдлагаас улс орныг батлан хамгаалах аж. 

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Монгол Улс төрийн бүх түвшинд цахим шилжилтэд орж байна. Энэ бол зайлшгүй шаардлага. Нөгөө талаараа хамгаалалт хэрэгтэй. Энэ цоо шинэ орон зайн хамгаалалт байхгүй. Хууль эрхзүйн тогтолцоо дутуу" гэсэн байр сууриа хэллээ. Байнгын хорооны хурал үргэлжилж байна.   

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ маш чухал асуудал шүү:
сайн хамгаалалтын хууль хийгээрэй дээ ....
2020-04-22