О.Баасанхүү АН-ын гишүүнчлэлээ сэргээлээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарснаа мэдэгдэж, өнөөдөр улс төрийн хүчний сонголтоо хийнэ гэж мэдээлж байсан. Тэрбээр өнөөдөр АН-д элсэж байна. АН-ын дарга С.Эрдэнэ:
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэх хүсэлтээ өглөө. Ингээд 1994 оны АН-ын гишүүнчлэлийг нь сэргээж байна гээд батлах гардуулав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Миний хувьд 1994 онд АН-д элсээд 2012 онд гишүүнчлэлээсээ гарч байсан. 2020 онд түүхэндээ анх удаа АН-ыг 39 суудалтай болгох шаардлагатай гэж үзэж байна. МАН өнөөдөр ядаж 65-уулаа байж чадаагүй. Төрийг төвхнүүлэх үүндээс АН-д орж байна хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ