“N95” амны хаалт шаардлагагүй

ЭМЯ-аас “covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх талаар цуврал, зөвлөмжийг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн covid-19 тандалтын багийн гишүүн, эмч н.Дамба нар хүргэж байна.
ХӨСҮТ-ийн covid-19 тандалтын багийн гишүүн, эмч н.Дамба: коронавирусээс урьдчилан сэргийлэхдээ:
Зайнаас харьцах: Хоёр метрийн зайнаас харьцах
Гараа савандаж угаах: Гар угаахдаа 20 секундээс дээш хугацааг зарцуулж бүх гадаргууг савандаж угаах. Хүн тус бүр тусдаа гар нүүрийн алчуур хэрэглэх
Агааржуулалт, цэвэрлэгээ: Өрөө тасалгааг хоёр цаг тутамд агааржуулах. Хүний гар хүрэлцдэг хэсгийг савантай ус, чийгтэй алчуураар арчих
Амны хаалт зүүх: Нэг удааагийн амны хаалт зүүх. “N95” амны хаалт шаардлагагүй. Дахин хэрэглэх боломжтой амны хаалтыг угааж ашиглах гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ