Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, "Зариг.мн" сайтад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, "Ган үзэг" ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хурал 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13.30 цагт хуралдав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Гэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амар, өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөрцэцэг, өмгөөлөгч П.Эрхэмбаяр нар оролцов.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан Д.Гэрэлийн хөрөнгө оруулалтын бүрдүүлэлтийн системд үзлэг хийлгүүлэх, 2019 оны 11 сарын 27, 2020 оны 04 сарын 18-ны өдрийн “Зариг.мн” сайтад тавигдсан мэдээлэлд үзлэг хийлгэх, фэйсбүүк болон твитерт үзлэг хийлгэх, нэр дурдсан компаниудын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд үзлэг хийлгэх, ИХШХШТХ-ийн 69.1.5-д заасан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах тухай” хүсэлтүүдийг тус тус хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан гэрч асуулгах, нэр дурдсан компаниудын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, Ган үзэгтэн ХХК-д холбогдох шүүх хуралдааныг 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа.
Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ