ВИДЕО: Н.Алтанхуяг бие дааж нэр дэвшинэ

УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчид СЕХ-нд хүсэлтээ хүргүүлж байгаа. АН-ын экс дарга Н.Алтанхуяг УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр хүсэлтээ хүргүүллээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та АН-ын гишүүнчлэлээс гарах өргөдлөө өгсөн үү?
-Би сонгуульд бие даан нэр дэвшихээр хүсэлтээ хүргүүлээд байна. Манай АН дүрэм журамтай байсан. Одоо байхгүй болжээ.
-Ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна вэ?
-Шударга ёсын хонгилыг нурааж, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, дундаж давхрагыг босгох тал дээр хамтарч оролцохоор зүтгэж байна.
-Танд бусад намуудаас сонгууль хамтрах санал тавьсан уу?
-Тавьсан. Би бодолцож үзэж байна. Эвсэх намуудад боломжийг олгож, сонгуулийг шударга явуулах хэрэгтэй гэж бодсон. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачлагыг УИХ дэмжихгүй байна.
-Та АН-ыг хэрхэн харж байна вэ?
-АН мундаг нам, монголын төрийг авч явна. Зарим тэргүүлэгчид нь муутгасан болохоос биш. Цаашдаа ч Монголын төрийг авч явна. Түрэмгий нөхөр гарч ирээд бүхнийг нурааж байна. Цаашдаа сайхан болно гэж итгэж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ