Ц.Нямдорж: Ардын намын гишүүд ээ, "Эрдэнэт"-ийн асуудлаар найраанд орчихсон уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. ҮХЦ-ийн дүгнэлтэд 1992 оны 12 дугаар сард гаргасан хууль тогтоомж болон албан тушаалтнуудад холбогдох заалтыг хянан шийдвэрлэнэ гэсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Чоно борооноор гэдэг шиг зүйл боллоо. "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал явж байгаа. Цэцийг ийм шийдвэр гаргана гэж бодоогүй. Өнөөдөр онцгой дэглэм тогтооосн 1991 оны хуулийг хүчингүй болгоод асуудал оруулж ирж байна. Тэнд ямар луйвар хийдэг байсныг илрүүлсэн. Төрд тангараг өргөсөн суббъектүүд хувийн компанид үйлчилдгээ болимоор юм. М.Батсуурь тэргүүтэй Захиргааны хэргийн шүүх "Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгосныг цуцлах уулзалт хийж байна. Улсад нэг их наяд татварыг Эрдэнэт төлсөн. УИХ-ын гишүүд энэ дүгнэлтийг хүлээж авч болохгүй. ҮХЦ-ийн гишүүд турж үхэх гээд байна уу, хувийн компаниуд турж үхэх гээд байна уу. Намайг дарамталсан.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-ҮХЦ-ийн дүгнэлтэд 1992 оны 12 дугаар сард гаргасан хууль тогтоомж болон албан тушаалтнуудад холбогдох заалтыг хянан шийдвэрлэнэ гэсэн байна. Ажил эхэллээ. ҮХЦ-ийн хуралдаанд оролцсон Цэрэнбадам гэж хүн юун этгээд вэ? Ийм хүнийг оролцуулсан чинь зөв юм уу? Цэцэд захиалгаар шийдвэр гаргасан байна. Нанзаддорж гэдэг этгээд зорилготой тавигдсан хүн шүү. ТӨХ-нд ажиллаж байсан. ҮХЦ-д захиалгаар томилогдсон. Хуульзүйн байнгын хороо яагаад хүлээж авна гэсэн санал өгсөн. МАН-ын гишүүд ээ, "Эрдэнэт" үйлдвэрийн талаар гаргасан шийдвэрээ мартаагүй биз. Найраанд орсон байна гэж үзэх үү, үүлэн чөлөөний нарыг ашиглах гэж байна гэж үзэх үү?
Ийнхүү гишүүд санал хэлсний дараагаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсангүй.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ