ВИДЕО: Коронавирусийн 37 дахь тохиолдол Москвагаас ирсэн оюутан

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, Улсын III эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Улсын III эмнэлэг коронавирусийн халдварын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд, эмч мэргэжилтүүддээ сургалт явуулж, амралтын өдрүүдэд бүх ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байгаа гэнэ. Эм, эмнэлгийн технологи, төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлжээ. Нийтдээ 300 орчим сая төгрөгийн халдвар хамгааллын хувцсыг ЭМЯ-наас олгожээ. Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, дайрч давшлах,элдэв үгээр доромжлох, бага насны хүүхдүүдээ дагуулж ирэх зэрэг үйлдэл иргэд гаргаж байгааг анхаараарай.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Урьдчилсан тандалт судалгаагаар 16 иргэнээс шинжилгээ авахад коронавурис илрээгүй. Сэтгэл бэлтгэл их чухал. Биеийн хүчээр ганцыг, сэтгэлийн хүчээр мянгыг ялна гэдэг Чингис хааны үг байдаг. Москвагаас ирсэн оюутнаас коронавирус илэрч 37 тохиолдол боллоо. Бид сэтгэлийн хүчээр ялна хэмээн мэдээлэв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Коронавирус илэрсэн жолоочийн хавьтлуудыг тогтоосон уу?
-Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч болон гэр бүлийн хүн нь коронавирус батлагдсан. Ойрын хавьтлын 24 хүнийг Улаанбаатарт тусгаарласан. Сэлэнгэ аймаг мөн ойрын хавьтал байж магадгүй гэсэн 24 хүнийг Сэлэнгэ аймагт тусгаарласан.
-37 дахь хавьтал хаанаас илэрсэн бэ?
-Москвагаас ирсэн оюутнаас илэрсэн. Нийтдээ 32 оюутан ирснээс 20-д нь халдвар илэрсэн.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ