"Баясах трейд" ХХК-ийн сахиул хуучин хувцсаа шатааж байгаад гал алджээ


Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын Зайсангийн-Амын баруун тал Дүнжингаравын нэгдүгээр хэсэгт ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага өчигдөр /2020.04.26/ 10:45 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж галыг унтрааж цурамд оруулсан байна.
Санамсар болгоомжгүй улмаас гал түймэр тавьсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Түймэр тавьсан этгээд нь тус аманд байршилтай “Баясах трейд” компанийн сахиул 54 настай Б гэгч болох нь тогтоогджээ.
Тэрбээр хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ