С.Гантөр: Улстөрчдийн үлгэрийн амлалтад нийгэм бухимдаж байна

img
Гэрэл зургийг MPA.mn

"Зөв сонголт-Бидний ирээдүй" ТББ-аас "Шударга сонгууль зохион байгуулахад сонгогчийн боловсрол яагаад чухал вэ" сэдвээр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус ТББ-ын тэргүүн С.Гантөр, удирдах зөвлөлийн гишүүн н.Дөлгөөн, н.Нямлхагва  нар оролцов.

"Зөв сонголт-Бидний ирээдүй" ТББ-ын тэргүүн С.Гантөр "Манай ТББ сонгогчийн боловсрол, сонгогчийн эрхийг хамгаалах, улс төрд зөв хүн гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

УИХ-ын 2020 оны сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн уур амьсгал орсон байна. Энэ үед сонгогчийн боловсрол, ирц гэх асуудал яригдана. Сүүлийн 30 жилийн хугацаанд монголынн төрийн хийсэн хамгийн том алдаа сонгогчийн боловсролд анхаараагүй явдал. СЕХ гэх байгууллага сонгуулийг хэрхэн явуулах талаар ярьдаг боловч, сонгогчийн ирц, мэдлэг мэдээллийн талаар  анхаараагүй нь маш том дутагдал болсон.

Тиймээс энэ чиглэлээр манай байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Бид сонгууьд нэр дэвшихгүй. Манай сонгуулийн тухай хуульд төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах, зорилт бүхий төрийн бус байгууллага, сонгуулийн төв байгууллагаас тогтоосон журмын дагуу сонгуульд оролцох бусад байгууллага албан тушаалтан сонгуулийн тухай хууль журмыг хэрхэн биелүүлж байгаа талаар хяналт шинжилгээ хийж, сонгогчид эрхээ эдлэхэд ардчилсан тусламж үзүүлэх зэргээр сонгуулийн хуулийн  дагуу дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулж  анхаарна.

Дэлхий банкны болон Үндэсний статистикийн судалгаагаар монголчуудын 30 хувь нь ядуу ангилалд багтаж байгаа. Нийгэм бухимдаж байна. Худлаа үнэн үлгэрийн амлалтууд ярьж байна. Тиймээс сонгогчид сонголтоо маш зөв хариуцлагатай хийх цаг иржээ. Мөн тухайн тойрогт нэр дэвшиж байгаа дэвшигчийн хууль бус үйлдэлд хяналт тавина" гэв.

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
songogchid bolovsroltoi , uhaantai harin namuud chin songuuli bolgond huurch , luivardaj garch ireed baina, zarim neg ni nuuzaar avch baigaa mongondoo , huursan amlaltad ni huurtaad uls uls bish bolood baina….byh umiig l il tod gargaj irj yarih medeeleh heregtei baina…. negch namd itgeh um alga,…bygdeeree mongoor denchin tavij neree devshyylj baina namuud …ene bol huuli zorchij baigaa hereg Huuliinhan, Zagdaa , ATG , Songuuliin horoo bygd chimeegui baigaa bizdee…!!!!
2020-04-28