Д.Сарангэрэл: Олон түмнийхээ итгэлийг хөсөрдүүлсэн зүйл хийгээгүй, хийх ч үгүй

img

 

Коронавирусийн халдвар олон улсад тархаж зарласан энэ цаг үед манай улсын ЭМЯ онцгой байдлын дэгд шилжин ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар гаднаас коронавирусийн халдвартай иргэд бүртгэгдэн, эмчлэгдэж, зарим нь эдгэрч, эмнэлгээс гарсан билээ. Тэр дундаа анх халдвар тээж ирсэн францын иргэнийг манай эмч нар бүрэн эмчилж эдгэрүүлэн, өнөөдөр сувилалд шилжүүлээд байна. Тиймээс ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдээс ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлд олон нийт маш сайн ажиллаж байгаа гэсэн дүн тавьж, сайшаалтай хандаж байгаа. Харин ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг сүрдүүлж, олон сая төгрөг нэхсэн үйлдэл гарчээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хаягтаа байр сууриа илэрхийлсэн байна. ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:  

 

-Өнөөдөр уг нь "сөрөг" мэдээлэлтэй сайхан өдөр байлаа. Гэвч та бүхэндээ хэлэх зүйл хувь хүний хувьд байна. Өмнөх парламентад 11 эмэгтэй сонгогдож бид нам харгалзахгүй хамтран ажилласан билээ. 4 жил нэг "ангид" байсан болохоор хүний хувьд тэдэнтэйгээ гэмгүй байдаг. Одоо ч хэн нэгэнд маань зовлон жаргал учирвал хуваалцаад л явдаг. Харамсалтай Л.Эрдэнэчимэг гишүүн бид 2-ын хэнийх нь ФБ мессенжерийг хакердсаныг мэдэхгүй байна. Түүнтэй харилцаж байсан мессежийг гартаа оруулж олон нийтэд түгээнэ гэж сүрдүүлэн олон сая төгрөг надаас нэхлээ. Би татгалзсан. Цагдаагийн байгууллагад энэ асуудлыг өгч шалгуулж байгаа болно. Өмнө нь ч, одоо ч хэн нэгэнтэй, тэр дундаа Л.Эрдэнэчимэгтэй ямар нэгэн хууль зөрчсөн, хамтарсан үйлдэл нэгээхэн ч хийгээгүй учраас надад санаа зовох зүйл алга. Гагцхүү энэ хүнд хариуцлагатай үед гол үйл явдлаас хөндийрүүлэх, олон нийтийн анхаарлыг сулруулах, өөр асуудалд хандуулах ад муу санаархал явж байж мэднэ гэж болгоомжилж буй учраас төрийн хариуцлагатай албыг онцгой үед хашиж байгаа хүний хувьд та бүхэндээ мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Миний хувьд улс орон, ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бүхнийг умартан зүтгэж байгаа олон хүний л нэг. Өөрийн болон гэр бүл, хамтран зүтгэгчид, найз нөхөд, олон түмнийхээ нүүрийг улайлгаж, итгэлийг хөсөрдүүлсэн зүйл хийгээгүй, хийх ч үгүй гэдгээ илэрхийлье хэмээжээ. 

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юун хэруулч юм бэ, хэрэг хийгээгуй бол сандраад яахав дээ, дуугуй л ажлаа хийнэ биз. Урт хэруул бичих юун их завтай юм, урд чинь ажил их байна даа хо .
2020-04-28
Hun:
Huuhed ulsuj uhsen gej bna yah ve, setgel zurh umurch bna, muusain lalriin luivarchid aa, Ta nar ih tsatgalan, tansag saihan bna uu? Yumand hemjee hyazgaar limit bdag yum shuu. Yaj uiliin uree edelj barna daa.
2020-04-28
ЧАМАЙГ ЗАВХАЙ АВЛИГАЧИН ЧАВКА ГЭДГИЙГ МЭДДЭГ БОЛОХООР ХҮМҮҮС ДУРГҮЙ БАЙГАА ЮМ ОЙЛГО!
2020-04-28
аха ха:
фб зураг нь тэнэг хятад авгай дүрээрээ шүү
2020-04-28
Setguulchee bolimoor bn aa! tahal garsan bhad Mergejliin hun Eruul mendiin salbaraa udirdmaar bn aa! Hunii hiisen ajil unshaad bhiim !
2020-04-28
Тэнэг хүүхэн зүгээр л зайгаа тавь. Эмнэлгийн дарга нарыг чадваргүй арын хаалганы пацаануудаар удирдуулж мөнгө хусаал
2020-04-28
Ноцтой юм байхгvй юм бол юу гээл сандраад байдаг юм дэ Сароо минь. Чи яамны херенге оруулалтын даргаар хvvгийнхээ хамтран амьдрагчийг тавьчаад vнэхээр хууль зерчихгvй, херенге хумсалахгvй ажилж байгаа гэж итгэдэг шоооо
2020-04-28
ШОРОНДОО ЗАЛАРЧ ҮЗ АВГАЙ МИНЬ
2020-04-28
avilgachin
2020-04-28
Botox odoo arilz uz hogiin amisgaa
2020-04-27
Эрхэлсэн ажлаа ямархуу мундаг хийснээ харуулсан сайдаа ард түмэн дэмжинээ. Итгэл хөсөрдүүлэхгүй гэдгийг ч ойлгосон. Амжилт хүсье.
2020-04-27
Өөрөөсөө бусдыг дандаа хар өнгөөр хардаг, хүний сайн сайхныг олж харах нүдгүй амьтад Монголд маань ямар олон байдаг юм бэ дээ? Дээр нь тахлын хажуугаар тахалтаад хүнийг амар тайван ч байлгадаггүй амьдралын дайснууд бас цөөнгүй байх юм. Тэдний нэг нь дор "Ард", "Ард түмэн" гэж нэрээ нууж бичээд байгаа амьтан шүү юмнууд байна. Яиар атаархуу амьтад вэ?
2020-04-27
ЧАМАЙГ ЗАВХАЙ АВЛИГАЧИН ЧАВКА ГЭДГИЙГ МЭДДЭГ БОЛОХООР ХҮМҮҮС ДУРГҮЙ БАЙГАА ЮМ ОЙЛГО!
Setguulchee bolimoor bn aa! tahal garsan bhad Mergejliin hun Eruul mendiin salbaraa udirdmaar bn aa! Hunii hiisen ajil unshaad bhiim !
Aрд:
За намын нэрээр гараад гишүүн болчоод, ичихгүй эрүүл мэнд сайд хийхээсээ эмч нараас ичээсээ! Бүр тахал гарсан байхад! Томилсон Хүрэлсүх анхаараасай даа! Бусад улс орон г хараасай даа!
2020-04-27
Энэ хакерддаг гэх гэмт хэрэг тамтагаа алдлаа шүү
2020-04-27
ард түмэн:
за за энэ авгай ыоль боль үргэлж хов жив ярьж өөрийгөө рекламдахаас өөр юу хийж бган хийе гээд ч мэджхгүй юм чинь дээ
2020-04-27
ОДОО НӨГӨӨ ТАГНУУЛ ЦАГДАА ТЭДНИЙГ БАРИХ ХЭРЭГТЭЙ.
2020-04-27
zochin:
Said mini ajlaa l xii. Ard tymen oilgono. Ta nar mini avraliin burxan bolood bn shy
2020-04-27
irgen:
iim muuhai um hiideg hymyysiig ilchilj bai…namuud dotorch ih muuhai bie bieniihee yaria msg-iig nuuzaar hulgailj dramtalna ene chin gemt hereg shyydee !!!! Zagdaad l ogch bai, ter hymyys hatiuzlagaa hyleej baih estoi….mongold shataaj daramt zambaraagaa aldaj baina shyydee
2020-04-27