Санхүүгийн хүндрэлд орсон малчдад зээлийн хөнгөлөлт үзүүлж эхэллээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд төлөвлөгөөт арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурч, арилжааны банкуудаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй байх эрсдэл үүссэнтэй холбогдуулан Засгийн газар, Монголын Банкны холбоотой харилцан тохиролцсоны дагуу Төрийн банкнаас энэ хэцүү цаг үед малчдаа дэмжин ажиллаж эхэллээ.

 

Төрийн банкнаас ирүүлсэн мэдээллийн дагуу улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд: 

 

  1. Малчны зээлийн бүтээгдэхүүний нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх;
  2. Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэлийг чөлөөлөх;
  3. Зээлийн хугацааг 6 хүртэл сараар сунгах, 6 хүртэл сарын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах, хүүний төлбөрийг орлоготой нь уялдуулж уян хатан байдлаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж, холбогдох чиглэлийг бүх салбар, нэгжүүддээ хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

Төрийн банкнаас санхүүгийн хүндрэлд орсон малчдын хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авч, шийдвэрлэх тул иргэд та бүхэн Төрийн банкны холбогдох салбарт хандан, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ үү. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jelly Judge:
CYBERNOX GREY HAT SECURITY Be Watchful. Be Ready. Be Safe. The digital danger landscape shifts every single day, and the most reliable shield is the one already standing before trouble arrives. CyberNox Grey Hat Security assists individuals and companies in guarding themselves through ethical hacking, vulnerability assessments, penetration testing, security awareness training, and early threat detection. Where they can support you: Spot security flaws before cybercriminals can take advantage of them Fortify your online defenses Shield your systems, networks, and confidential data Build a safer and more durable digital future Follow the trail of cryptocurrency and digital assets Discover more: https://cybernoxsecurity.com/ CyberNox Grey Hat Security: Find the Cracks. Fortify the Walls. Secure Your Digital Life.
2026-11-19
Малчид малаа хамгийн хямдаар зарахад л ямар ч хямралд өртөхгүй шүү дээ. Гагцхүү тахлыг далимдуулж тахалтах хэрэггүй дээ...
2020-04-29