ШУУД: Банкууд хүүгээ буулгаж, ашиггүй ажиллаж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Банкуудыг мөнгөжүүлэх бодлого яваад байна. Ард түмний мөнгөн хөрөнгийг хамгаалалгүй яах вэ? Хэн гэдэг дарга нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг аваачаад тавьсан бэ? Коронаг далимдуулж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Монголбанк 700 орчим тэрбум төгрөгийн бонд гаргаад банкуудаас хуралдаж байна. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээл, янз бүрийн өр тэглэх асуудал байхгүй.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:
-Банкийг дэмжиж байгаа зүйл байхгүй. Банк харин ч хүүгээ 3 хувь буулгаж, ашиггүй ажиллаж байна. 1.1 сая гаруй зээлдэгч байгаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
10:20 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын гишүүнээр элссэн. Тиймээс УИХ дахь АН-ын зөвлөл 8 гишүүнтэй бүлэг байгуулах хэмжээнд хүрлээ" гэдгийг хэлээд УИХ-ын даргад албан бичиг гардуулсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 8-иас дээш суудал авсан нам бүлэг байгуулах заалттай. УИХ дахь нам, гишүүд нэгдэж бүлэг байгуулах заалтгүй. Бүлэг байгуулах асуудлаар Тамгын газар судалж, тайлбар хэлээрэй гэв.
Ингээд Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ