ШУУД: 4000 орон сууцны 80 хувийг эрүүл мэндийн салбарт хуваарилна уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Зах зээлийн дагуу нэг килограммыг нь 70-80 мянган төгрөгөөр худалдаалагдах байсан ноолуурын үнийг яагаад унагаж, малчдыг хохироогоод байна вэ? Төрөөс 100 мянган төгрөгөөр худалдаж авна гээд үнийг нь унагалаа. Гэтэл одоо малчдад урамшуулал гээд 20 мянган төгрөг өгөх юм байна. Энэ хуулиа татаж ав. Яагаад ард түмнээ хорлоод байгаа юм. Сонгууль угтсан улстөржилтөө зогсоон.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:
-Эхний ээлжинд 4000 орон сууц барина гэж байсан. Үүний 80 хувийг эрүүл мэндийн салбарынханд өгөх хэрэгтэй. Учир нь эрүүл мэндийн салбараас бусад төрийн албан хаагчдын нийгмийн асуудал харьцангуй шийдвэрлэгдсэн. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед 4000 орон сууцныхаа 80 гаруй хувийг эрүүл мэндийн салбарынханд хуваарилж өгөөч. Энэ орон сууцыг түрээсийн төлбөрөө төлөөд цаашдаа өмчилж авах боломж бүрдсэн үү?
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Ажлын хэсэг энэ асуудлыг хэлэлцээд боломж байна гэж үзсэн юм байна. Түрээслээд өмчлөх эрх үүсгэх эрхийг бий болгоно. Бэлэн 4000 оронсууц байна. Энэ асуудлыг хэлэлцүүлж байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ