ШИНЭ нам ААН-үүдэд онцгой нөхцөлөөр зээл олгох төслийг өргөн барина

ШИНЭ намаас мэдээлэл хийж байна. ШИНЭ намаас жилийн борлуулалт нь 1.5 тэрбум төгрөгөөс доош ААН-үүдэд онцгой нөхцөлийн зээл олгох, зээлгүй ахмадуудад олгосон үнэт цаасыг хоёрдугаар улиралд багтаан бэлэн мөнгө болгох, ноолуурыг газар нутгийн байршил хамаарахгүй ижил буюу кг тутам нь 100 мянган төгрөгөөс буулгахгүйгээр авах төслийг боловсруулан өргөн барихаар болжээ.
ШИНЭ намаас Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд таван саналыг тусгуулахаар өгсөн аж. Харин хуульд хоёр нь тусгажээ. Тиймээс үлдсэн гуран саналаа хуулийн төсөл хэлбэрээр өргөн барьж байгаа гэнэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ