"Сөүлийн онгоцноос таван сэжигтэй тохиолдол илэрч ХӨСҮТ-д тусгаарласан"

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.01/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 217 сорьцонд /ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 74/ шинжилгээ хийхэд COVID-19 вирус илрээгүй. Харин Сөүл-Улаанбаатарын нислэгээр 271 зорчигч ирснээс таван сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д тусгаарласан" гэлээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 02-ны өдөр Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ. Энэхүү нислэгээр өндөр эрсдэл үүсэгж болох иргэд ирнэ гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү анхааруулж нөхцөл байдал хүнд байгааг онцлон хэллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ