Б Найдалаа: Зөв хүнээ сонгох цаг ирсэн

img

“Зөв хүн электорат” эвсэл өнөөдөр СЕХ-ноос УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам нэгдэн, “Зөв хүн электорат”  эвсэл  болж оролцож байгаа юм.  Энэ үеэр ХҮН-ын дарга,  “Зөв хүн электорат” эвслийн тэргүүн Б.Найдалаагаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Танай нам энэ сонгуульд яагаад МСДН, ЗЁН нартай эвсэж оролцох болсон бэ?

 

-ХҮН анх гарч ирэхдээ л намчирхал, талцлыг үгүйсгэж үндэсний эрх ашиг болон улсын хөгжлийн бодлогын асуудлаар улс төрийн намууд хамтран ажиллах ёстой гэсэн үзсэн. Энэ бол намаас дээгүүр харж, эх орныхоо эрх ашиг дээр нэгдэх тухай үзэл баримтлал юм. Эвсэл байгуулах үндсэн сэдэл бол энэ.

 

Эвсэл байгуулах нь нэгэн зорилго, нэг төлөвлөгөө хөтөлбөрт нэгдэж нэгэн биет болно гэсэн үг. Тиймээс бид маш хариуцлагатай хандаж, нэлээд судалж байж шийдвэр гаргасан. Эвсээд байгаа МСДН болон ЗЁН нь ХҮН намтай ижил зүүн төвийн үзэл баримтлал, хүний хөгжлийг дээдэлсэн бодлоготой. Мөн эвслийн гэрээний үүргээ биелүүлж, гишүүд, сонгогчдын өмнө ёс суртахуун, зарчимтай, хариуцлагатай байж чадна гэсэн итгэл үнэмшил, харилцан итгэлцэл бүрэлдсэн учраас энэ гурван нам эвсэл байгуулсан.

 

 

-Электорат хөдөлгөөнтэй нийлэх болсон тухайд?

 

-Өнөөдрийн улс төрийн завхралд монгол хүн бүр дор дороо санаа зовж, сэтгэл дундуур байна. Үүний нэгэн илэрхийлэл бол электорат хөдөлгөөн байгуулагдсан явдал. Нийгэмд байрь суурьтай, нэр төртэй ахмадууд, сэхээтнүүд нэгдэн улс төрийн нам үл харгалзан ЗӨВ ХҮМҮҮС-ийг дэмжих болж байгаа нь нийт монголчуудад, ялангуяа залууст урам зориг өгч байгаа. Электорат хөдөлгөөн заавал аль нэг намыг биш нийгмийн хүсээд байгаа зөв хүмүүсийг л дэмжинэ гэж байгаа. Тиймээс Электорат хөдөлгөөний гишүүд биднийг, манай эвслийг дэмжихээр болсон юм.

 

-Намууд сонгуульд эвсэж ороод дараагаар нь эрх ашгийн зөрчил үүсдэг. Танай эвсэл хэр  эв нэгдэлтэй гэж үзэж байна вэ?

 

 -“ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвсэл хамгийн бат бэх эвсэл гэдэгт би эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл бид сонгуульд орохын тулд юм уу албан тушаалд хүрэхийн тулд нийлээгүй. Өөрөөр хэлбэл, ойрын ашиг хонжоо харж хэнтэй ч хамаагүй яаран нэгдээгүй, харин үзэл баримтлал, нэгдэн ажиллах зарчим дээрээ нэгдсэн. Хүн л байгаа бол санал зөрөлдөөн хаана ч, хэзээ ч гардаг зүйл. Харин алсын зорилго, зарчим дээрээ нэгдэж, тохирсон үнэт зүйл, байгуулсан гэрээндээ тууштай байгаа нөхцөлд энэ бол асуудал биш, том зөрчил үүсдэггүй, үүсэхгүй.

 

-Одоогийн парламентад суудалтай улс төрийн хүчнүүдээс танай эвсэл юугаараа ялгарч байна вэ?

 

-МАН, АН мөн МАХН ч бас адил хуучин коммунист намын тогтолцоон дээр суурилсан, асар их мөнгө, авлига, хулгай, талцлын ундарга болсон, хоцрогдсон намын байгууламж. Ийм ч болохоор орчин цагт тохирохгүй, асуудал бүр дээр гажуудал үүсгэж, нийгмийн хөгжилд маш том саад болж байна. Харин бид үзэл баримтлал, зарчим, хариуцлага дээр нэгдсэн баг. Хатуу гишүүнчлэлээр дэмжигчдээ дарамталдаггүй, намчирхаж талцдаггүй. Мөнгө, албан тушаал, ашиг хонжоон дээр нэгдээгүй тул сайн мэргэжилтнүүд, шинэ үеийн боловсон хүчин олноороо нэгдэн нийлэх боломжтой. Хамгийн чухал онцлох зүйл бол бидэнд хоосон амлалт биш бодитой, тооцоотой хөгжлийн бодлого, гарц шийдлүүд бий.

 

-Нэр дэвшигчдэд ямар шалгуур тавьж байна вэ?

 

-Манайд хулгай хийсэн, ЖДҮ авсан, албан тушаал зарсан нэг ч хүн байхгүй. Тийм хүмүүсийг бид дэвшүүлэхгүй гэж хатуу тохирсон. Улс төрд олон жил улиг болтлоо явсан хүмүүс ч одоо Монголын шийдэл биш. Манай нэр дэвшигчид нэр цэвэр, залуу, ид насны, өндөр боловсролтой шинэ цагийн мэргэжилтнүүд байх болно. Үнэхээр зөв хүн бол бусад намын гишүүд ч нэгдэж болно. Бас нэг онцлох зүйл бол нэр дэвшигчид салангид бие даагчид биш, нэгэн бодлого, мөрийн хөтөлбөр, дагаж мөрдөх зарчим, дүрэмд нэгдсэн нэг баг байх юм. Зөв хүнээ сонгох цаг ирсэн. Зөв хүмүүсийн баг л асуудал шийдэж чадна.

Г.Мичид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
gishuunchlelgui nam gej yer yu bsiin arai ch de ymar ch yumni xriyat bish bolchxoj bna ta nariin mdleg bolovsrol dutuu l bna alban tuhsaal gfdg bol togloom bish gishuun bish bol yana gej ta nar dr ochix bol bnaa!!!!!!
2020-05-04
zochin:
nam baij gishuunchlee bxgui orshix batalgaagui yum xiichxeed nam gd bdg ta nar arai chde tgd yer nam gej yuiin uls toriin nam eniigee ch oilgoogui ta nar arai chde!!
2020-05-04
Иргэн:
Элбэгдоржийн үнэр орсон л бол хэрэггүй. Элбэгдоржийг жигшиж, хол явцгаагтун. Маш хар мөртэй, хуурамч сэтгэлтэй муухай хүн.
2020-05-04
Ах дүүсэ уриалж ХҮН намд санал өгүүлнээ.
2020-05-04
Би:
Нүүдлийн соёл нүүдэлчин малчид, монгол ахуй гэр хороололд хайртай электоратууд малын хулгай, уурхайд үрэгдэж хумигдсан бэлчээрийн талаар нам гүмхэн үү, сөрөг солгойхон уу
2020-05-02
Амармэнд:
Монголчууд зөв хүнээ сонгож дэмжээсэй. "Зөв хүн электорат" эвсэлийг дэмжиж байна. Монгол улс мандтугай. Амжилт залуусаа.
2020-05-02
Uneniig nuuren deer ni helegch:
Zow hun ni chi ch bish bas chinii zaana baigaan ch bish!
2020-05-02
Электрод:
Энэ электрод гэж баабарын фракцынхан элбэгдорж манан мафийг хамгаалах гэж гарч ирсэн хэдэн нөхдүүд сэмхэн гэтэж бгаад гэнэт гараад ирнэ гэсэн тактиктай
2020-05-02
Ха ха:
Энэ нөхдүүд 2016 онд сонгуулийн өмнө албан тушаал, мөнгө хөрөнгөө булаацалдаад хөгөө чирцгээсэн. Тийм өлөн хүмүүс сонгогдчихвол бараг жижиг мөргөлдөөн хийх байлгүй дээ
2020-05-02
иргэн:
60 тэрбумыг анх санаачлагчид явахгүй ээ.
2020-05-02
Irgen:
zowhon zaluuu bla ged zow.hun zow nam bolchixguishde amidralda gants c udaa haraaguin bna ymar medleg bolowsroltoi ymar humuuswe zaluu ider geh medeellees tsaashguin
2020-05-01
XYH namiig demjij garganaa
2020-05-01
Бие даагчид УИХ-д сонгогдоод юу хийх вэ. Улс төр, ялангуяа төрийн эрх гэдэг бол багийн тоглолт байдгийг сонгогчид мэдэх болсон. Бие даагчид бол үймүүлж, самарч дундаас нь хожоо гаргахыг л хичээдэг. Хожоо гаргалаа гэхэд тэр нь улс орны хөгжлийг дэмжихэд бус харин аль нэг намын нөмөр, нөлөөнд ороход л чиглэдэг гэдгийг ард түмэн мэдэх хэрэгтэй. Баасанхүү, Уянга, Болорчулуун, Даваасүрэн,Жавхлан гээд олон хүний жишээ үүнийг баталж байна
2020-05-01
Хүссэн хүсээгүй 2 том нам хуваана. Гэхдээ хүмүүс хүнээ харж сонгосноо гэж их ярьдаг болсон бна.
2020-05-01
АН МАН хэрэггүй:
Бие даагчидаа дэмжинээ. Намуудаас залхлаа
2020-05-01
АН МАН хэрэггүй. Бие даагчид бүр хэрэггүй
2020-05-01
зочин:
daanch zuv hun alga da.
2020-05-01
Zochin:
ali bolgon sanalaa onovchtoi egch chadahgyu daraa ny gaslan gonginoj 4 jil engereeh be. odoo boliyo ,shine zaluusaa demjiye, bid tevchseer uuchilsaar chihen deeree tsetseg unguuluulsaar mongol hun yamaanaas dor uzegdeh bolloo
2020-05-01
zochin:
Amjit husie
2020-05-01
Зөв хүн гэж ямар хүнийг хэлээд байнаа? Ямар ч хүнийг зөв нүдээр харвал зөв болчихдог шүү дээ. Улс төрд бол зөв хүн нь буруу хүн байж таараад буруу хүн нь зөв хүн болж хувираад байдаг ойлголтууд дэндүү их дэ. Нам эвсэл болгон л анх эх орноо гэсэн эрмэлзлээр эхлээд идэж уугаад дуусдаг аль ч улсын түүхэнд бий байсаар л байна. Цаг хугцаа л харуулах байхдаа. Үнэхээр ёс зүйтэй эх орноо гэсэн сэтгэлтэй Америк мэтийн гадны улсын бодлогыг хэрэгжүүлээд байхааргүй хүмүүс байх хэрэгтэй дээ.
2020-05-01
ХҮН нам чинь эх үүсвэр нь Элбэгдорж гэдэг өнөөх хүнийх шүүдээ нэрээ өөрчлөөд Элбэгдорж буцаад ирж байгаа юм.
2020-05-01
Зөв хүн гэж байхгүй ээ:
Зөвхөн зөв тогтолцоо гэж байдаг юм Хэрвээ хулгай аийсэн худал ярьснаас нь эхлээд Аэлбэгдорж Миеэ нарыг шоронд хийгээд яллаад эхэлвэл Бүх хүмүүс зөв яваад эхэлнэ. Тэрнээс мянга зөв үн гэж гараад бүгд л хулгай хийнэ. хуулгүй тогтолцоотой төрд
2020-05-01
Aa tegvel ter Баабарын түүний найзуудын хөдөлгөөнд орсон юм байна. Тэгвэл дэмжихгүй.
2020-05-01
манангийн шээснүүд
2020-05-01
Тэгнээ та нарыгаа дэмжинэ ээ:
Дэмжинэ
2020-05-01
irgen:
yag zov geed bodood unshihaar bas l mongol heliig bohirloson elektorat geed soliorood ehleh um….mongol heliig mongoloor ni bailgamaar baina, elektorat gedgiig chin mongolchuudiin ihenh ni oilgohgui !!!!!! bas l neg amerik helleg amerikaas oor uls elektorat gej yaridaggui gadniihniig duuraih chin l uls ornoo ballaad baigaa….
2020-05-01
irgen:
yag zov geed bodood unshihaar bas l mongol heliig bohirloson elektorat geed soliorood ehleh um….mongol heliig mongoloor ni bailgamaar baina, elektorat gedgiig chin mongolchuudiin ihenh ni oilgohgui !!!!!! bas l neg amerik helleg amerikaas oor uls elektorat gej yaridaggui gadniihniig duuraih chin l uls ornoo ballaad baigaa….
2020-05-01
Амжилт хүсье Өөр сонголт бусад Улс төрийн намуудад алга
2020-05-01
монгол:
амжилт хүсье, ирж яваа цаг гэж, нэг юм ард түмний итгэл найдвар сэргэх байгаа гэж их итгэж байна. 2 гараа өргөөд дэмжиж байна.
2020-05-01
jamia:
хүн гэж баабар үүл нарийн гар хөл бөөн улаанийг харж урваж шарийг харж шаравсан гарууд хог эд нар бол хэрэггүй
2020-05-01
tmr:
Өндөр боловсрол, мэдлэг, туршлагатай залуус нэгдэн гарч ирж буй нь сайшаалтай. Эгэл жирийн, борог амьдралтай олон түмний дэмжлэг аваасай билээ. Олон түмэнд танигдахын тулд "ҮГ ХЭЛ, ҮЗЭЛ БОДОЛ, АЖИЛ ХЭРЭГЭЭ" аль болох энгийн үгээр тайлбарлан таниулах л үлдлээ. ЭЛЕКТОРАТ мэт гадаад үг хэллэгийг гүйцэд ойлгох нь тун цөөхөн шүү, үнэндээ.
2020-05-01
Нэг удаа найдаад үзеээ
2020-05-01
Ай мэдэхгүй:
ХҮН-ийг дэмждэг байсан. Гэхдээ албан тушаалын төлөө алалдаж, арай гайгүй залуучуудаа шахан гаргасан шүү дээ. Итгэх аргагүй.
2020-05-01
зочин:
Зөвөө одоо ийм хүмүүсийг дэмжиж гаргая. Эби зи гэх мэтийг зайлуулаяаа.
2020-05-01
Иргэн:
Элбэгдоржийн үнэр орсон л бол хэрэггүй. Элбэгдоржийг жигшиж, хол явцгаагтун. Маш хар мөртэй, хуурамч сэтгэлтэй муухай хүн.
ХҮН нам чинь эх үүсвэр нь Элбэгдорж гэдэг өнөөх хүнийх шүүдээ нэрээ өөрчлөөд Элбэгдорж буцаад ирж байгаа юм.
TEGEED TA NAR ZUW KHUMUUS NI UU? AR TALDAA YAMAR NUUTS NOYODTOYGOO KHELEECH
2020-05-01
Demjij baina:
Зөв шүү... зөв хүнээ сонгох цаг иржээ... та нарт итгэж дэмжиж байна. Амжилт хүсье!
2020-05-01
harhun:
ene huniig songoj hereggui bhaa..60 terbumiin shemiig zohioson anhnii humuusiin 1 gegdeed bsan hun..
2020-05-01
mash sain, demjine shuu
2020-05-01
зочин:
Найдаж болох ганц улс төрийн гуравдагч хүчин гэж ойлгодог шүү. Ард түмний итгэлийг бүү хөсөрдүүлээрэй. Амжилт хүсье.
2020-05-01
Нэг удаа найдаад үзеээ
Дэмжиж байна:
Маш зөв, бүр 1990 онд МАХН-ыг татан буулгаагүй нь алдаа байсан. АН ч Коммунист намтай адил хатуу гишүүнчлэл, бүтэцтэй болсон. Бүх намыг татан буулгаж, гарааны ижил нөхцөл бүрдүүлэх нь маш зөв, ингэхээс өөр ямар ч улс төрийн шинэчлэл үр дүнд хүрэхгүй. Улсын байгууллагууд ч ялгаагүй, татан буулгаад зөвхөн төрийн албаны шаардлага хангах шилдэг охид хөвгүүдийг аваад зомби нарт баяртай гэж хэлэх хэрэгтэй
2020-05-01
Zochin:
Залуу хүмүүс төрд орох сайн талтай боловч төр барих арга туршлага байхгүй,бодлого мөрийн хөтөлбөрөө дагаж мөрдөх шаардлага гарахад нэгдсэн удирдлагагүй бол бусдад амархан уусах,үзэл бодол өөрчлөгдөх асуудал үүсэхэд бэлэн байх, хат суусан байх хэрэгтэй
2020-05-01