ВИДЕО: МАН ээлжит сонгуульд хариуцлагатай оролцоно

img

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргасан.  Хуулийн дагуу бүртгэгдсэн намуудад 4 дүгээр сарын 30, 5-р сарын 01-ний өдрүүдэд батламжийг тодорхой хуваарийн дагуу гардуулж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-Улс төрийн ууган хүчин МАН  сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардаж авлаа. Өнгөрсөн хугацаанд улс, эх орныхоо хүнд цагт ачааны хүндийг үүрч ирсэн. Энэ үүргээ ч нэр төртэй, хариуцлагатайгаар биелүүлж ирсэн гэдгийг Монголын ард  түмэн мэдэж байгаа. 2016 онд эдийн засаг нь хасах руу орчихсон.Дампуурлын хэмжээнд ирсэн улс орныг хүлээж авч, эдийн засгийг 7,1-т хүргэж, вальютийн нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлж, нийт 8,1 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулсан. Шударга ёсны хариуцлагын хувьсгалыг анх удаа эхлүүлж томоохон төрийн мэдэлд байсан улс төрийн бүлэглэлд өртөж, ашиг сонирхлын үүднээс тодорхой  өнгөрсөн хугацааны УИХ -ын шийдвэрүүдийн дагуу төрийн өмчит компаниудаа буцаан төрдөө авсан. Хариуцлагатай шийдвэрүүдийг өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх даргаар ахлуулсан Засгийн газар хийж хэрэгжүүлсэн.

 

Өнөөдөр ч гэсэн улс орныхоо хамгийн хүнд хэцүү цаг үед, дэлхий нийтийн covid-19 цар тахлын энэ үед Засгийн газрын  хурдан шуурхай  шийдвэрүүдийн үр дүнд манай улс НҮБ-д  бүртгэлтэй улс орнуудаас дотооддоо цар тахал , халдвар тархаагүй цорын ганц улс оронд тооцогдож байна. энэ үр дүн бол Засгийн газрын шийдвэр, ард иргэд  минь хариуцлагатай байж, төрийн шийдвэрийг дагасны үр дүн юм. Үндэсний Аудитын байгууллагад МАН мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, аудитаар хянуулсан. Энэхүү  мөрийн хөтөлбөрт Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн үргэлжлүүлэх, эрчим хүчийг дотоодоосоо хангах, хүнсийг дотоодоосоо хангах түлшээ энэ шударга ёсны хувьсгалыг үргэлжлүүлэх ажлуудыг хэрхэн хийх талаар тодорхой зорилтуудыг тусгасан.

 

Мөн МАН нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай намын хувьд хүн төвтэй хөгжлийн бодлого, тэгш боломжийг иргэдээ олгосон, дундаж давхаргыг дэмжсэн бодлогуудыг зорилтоо болгосон. Энэ дунд  нийгмийн анхаарлын төвд байгаа дэлхийн улс орон болгонд хэрэгжүүлж үр дүнгээ өгсөн  хамгийн сонгодог загвар ЭМД, НД, тэтгэврийн даатгал үүнийг үндэсний баялгийн сантай уяж хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгож, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа иргэн бүр урьдчилгаагүйгээр орон сууцанд орон боломжтой гэсэн энэ зохицуулалтуудыг эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН хариуцлагатай оролцоно.

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нэргүй:
Олон сайн хүнээ хилмэгдүүлж ирсэн ард түмэн бол Төв аймгийнхан?! Энэ нутгийнхан Ардын засгийн жилүүдэд ч одоо ч хилмэгдсээр л…М.Энхболд, Су.Батболд нар Төв аймгийн хилмэгдүүлэлтийн жагсаалтыг залгамжилж л явна?! Одоо болсоон!?!?!? МАН!?!?
2020-05-03
Зочин:
Олон сайн хүнээ хилмэгдүүлж ирсэн ард түмэн бол Төв аймгийнхан?! Энэ нутгийнхан Ардын засгийн жилүүдэд ч одоо ч хилмэгдсээр л…М.Энхболд, Су.Батболд нар Төв аймгийн хилмэгдүүлэлтийн жагсаалтыг залгамжилж л явна?! Одоо болсоон!?!?!? МАН!?!?
2020-05-03
Иргэн:
Олон сайн хүнээ хилмэгдүүлж ирсэн ард түмэн бол Төв аймгийнхан?! Энэ нутгийнхан Ардын засгийн жилүүдэд ч одоо ч хилмэгдсээр л…М.Энхболд, Су.Батболд нар Төв аймгийн хилмэгдүүлэлтийн жагсаалтыг залгамжилж л явна?! Одоо болсоон!?!?!? МАН!?!?
2020-05-03
m:
lalaruudaa songuuli bolohgui yun songuuli. koronog yay gej bhad.
2020-05-02
МАН бол одрр будаа
2020-05-01
!!!:
Uchralaa chinii huwid bol dahin songuuli ene ter yariwal estoi ONIGOO shuu JDU chin zalit etgeed mini
2020-05-01