"Дахин хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа"


Монгол Улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 40 болсон.
Халдвар авсан 10 хүн эдгэрч эмнэлгээс гараад байгаа. Өнөөдөр 40 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Ийнхүү халдвар авсан 40 хүний 12 нь эдгэрч эмнэлгээс гарлаа. Одоогоор ХӨСҮТ-д халдвар авсан 28 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ