Д.Нямхүү: Шивээ хүрэн боомтод нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.06/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 215  улс оронд  коронавирусийн халдвар тархсан байна. Халдвараар 3,7  сая хүн өвчилж, 257 мянган хүн нас барж, 1,2 сая хүн эмнэлгээс эдгэрч гарч, 2,2 сая хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

Манай улсад коронавирусийн нийт 41 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн эмчлэгдэж, 28 хүн  ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Бүх тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн.  Сүүлийн 24 цагт манай улсад нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сэжигтэй тохиолдолд тандалт судалгаа хийж байна. Өнөөдрийн байдлаар 1042 хүн ажиглалтад байгаа бол 12 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн. Ажиглалтын байранд 135 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.Төмөр замын эмнэлгийн 10 их эмч, 3977 зорчигчдод асуумж судалгаа хийж, тандалт хийсэн. 119 дугаарт 139 дуудлага ирсэн бөгөөд коронавирустэй холбоотой зөвлөмж зөвлөгөө авлаа. Гадаад улсаас дөрвөн дуудлага ирсэн. Гадаад байгаа иргэдэд зориулан  шуурхай 119 мобайл аппликейшн энэ сарын 05-наас эхлэн хэрэглээнд нэвтрүүллээ. Дэлхийн аль ч өнцөг булан бүрээс  үнэ төлбөргүй  холбогдох боломжтой. Өндөр нууцлалын зэрэгтэй.

 

ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 10,100 гаруй шинэ тохиолдол, 95 нас баралт бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын тоо 155 гаруй, халдварын улмаас 1451 байна. АНУ-д 1,2 сая хүн халдвар авснаас 187 мянга гаруй хүн эдгэрч, 71 мянга гаруй хүн нас барсан байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-Коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй. 57 хүнд шинжилгээ хийлээ. Сэлбэ-д халуурсан нэг хүн, ойрын хавьтлын нэг хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Өмнөговь аймаг, Шивээ хүрэн боомтод нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Шинжилгээний сорьц ХӨСҮТ-рүү ирж байна. ХӨСҮТ-п тусгаарлагдсан хоёр, Цэргийн төв эмнэлэгт 10, тандалтын зорилгоор авсан 20 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ сөрөг гарлаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт судалгаа, эмчилгээ хийлгэж байна гэж мэдээллээ.

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ