"Хурандаа Ч.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон"

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Цагдаагийн хурандаа Ч.Чинбат, Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг зодлоо гэх мэдээлэл гарсан. Үүнд, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, Аюулгүй байдлын хэлтсээс албаны шалгалт явуулсан. Гэрч, бичлэг, бодит байдлыг харгалзан үзэж шалгахад, цагдаагийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг зодсон асуудал тогтоогдоогүй. Тиймээс хурандаа Ч.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэлээ.
СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр V баазын урд замд 2020.05.01-ий өглөө 08.00 цагийн орчимд "Nissan Note" маркийн автомашины жолооч А нь урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон. Тухайн зөрчлийг ТЦА-ны алба хаагч илрүүлэн автомашиныг зогсоож шалгахад жолооч А цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, биед нь халдсан бичлэг цахим хуудсаар тархсан.
Уг эмэгтэйг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасч, 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн цагдаагийн албан хаагчийн биед халдсан асуудалд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ