У.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно

img

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар  хэлэлцэн шийдвэрлэсэн байна.  

 

Гэрэл зургуудыг MPA.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн талаар авч хэрэгжүүлэх тогтоолыг УИХ баталсан. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн асуудалд шийдвэр гаргалаа. Засгийн газраас коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн талаар авч хэрэгжүүүлэх, эмзэг бүлгийн иргэдэд авч хэрэгжүүлэх тогтоол гаргалаа. 

 

-00-18 нас хүртэл хүүхдэд дөрөвдүгээр сарын нэгнээс 10 дугаар сарын нэгэн хүртэл сар бүр 100 мянган төгрөг өгнө. Дөрөвдүгээр сарын үлдэгдэл 70 мянган төгрөгийг нөхөж олгоно. Ингээд 6 сарын хугацаанд хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгож байна. Ингээд 10 дугаар сарын нэгэн хүртэл 547 тэрбум төгрөгийг зарцуулна. 

 

-Нийгмийн дэмжлэг шаардлагатай 122 мянган насанд хүрсэн хүнд 16 мянга, 118 мянган хүүхдэд 8000 төгрөг олгодог байсныг хоёр дахин нэмэгдүүлж байна. Насанд хүрсэн иргэдэд сар бүр 32 мянган төгрөг, хүүхдэд 8000 мянган төгрөг олгохоор боллоо. Энэ нь тавдугаар сарын нэгнээс 10 дугаар сарын нэгэн хүртэл. 

 

-Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 306 хүн сардаа 188 мянган төгрөг авдаг. Үүн дээр 100 мянган төгрөг авдаг.  Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эхэд тус бүр  100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байна.  

 

-Малчин өрхүүдийн ноолуур худалдахад килограмм тутамд 20 мянган төгрөг олгоно.

 

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг илтгэе хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

Ч.Хүрэлбаатар: ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэж байгаа

 

 

-Эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Цар тахлын үеийн хуулиар ямар нэг арга хэмжээ авахад эх үүсвэрийг нь давхар батлах заалттай. Энэ дагуу хэрэгжүүлсэн. Энэ зун Монгол Улсад Азийн залуучуудын наадам, Токиогийн зуны олимп, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны урсгал зардал, зарим тусгай сангуудын зардлыг бид хэмнэж байгаа. Энэ хэмнэлтээсээ зарцуулж байна. 

Мөн хөрөнгө оруулалтын зардлуудын, урсгал зардлуудын, цар тахлын үеийн зардлуудаас гаргаж байгаа. 

 

-Нийт хэдэн төгрөгийг зарцуулж байна вэ?

 

-Ерөнхий сайдын хэлсэн дээрх дөрвөн арга хэмжээнүүдэд 793 тэрбум төгрөг. Хүүхдийн мөнгө, хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлсэн зардал нийлээд 593 тэрбум,  ноолуур урамшуулалд 200 тэрбум төгрөг зарцуулна. 

 

-Төсвийн орлого хэдэн хувиар буураад байна вэ?

 

-ҮСХ-ноос эхний улирлын зарлагын мэдээлэл гарсан. Нэгдсэн төсвийн орлого 8 хувиар буурсан. Засгийн газраар батлагдсан тогтоолын эхний хэсэг эдийн засгийг дэмжсэн. экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний гэрээ хэлэлцээ хийсэн. Хоёрдугаарт энэ жил алдагдсан боломжуудыг нөхөх талаар тусгасан. 

 

-Эрдслийг хэр тооцсон бэ? Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ.

 

-Сонгууль болдгоороо болно. Амьдрал үргэлжилнэ. Засгийн газар гэрээ хэлэлцээ зохион байгуулаад явж байгаа. Саяын хийгдсэ арга хэмжээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүйгээр тэнцүүлээд явна.

 

Өрийн асуудлаар санал санаачлага гаргаж, хүүгийн төлбөрийг хойшлуулахаар ярьж байна. ОУВС, Засгийн газар хооронд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр тавдугаар сарын 24-нд дуусгаар болно. Бид хөтөлбөрийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэж байгаа. Гэрээ хэлэлцээрийг хийгээд явж байгаа.

 

-Монгол Улсыг хар жагсаалтад оруулна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар...?

 

-Монгол Улс саарал жагсаалтад орчихсон байгаа. Европын холбоо жагсаалт гаргах тухай асуудал яригдаж байгаа юм билээ. Бидэнд одоохондоо албан ёсоор мэдээлэл ирээгүй.

 

У.Хүрэлсүх: Сонгууль болоход нэг сарын хугацаанд Засгийн газраа солиод яах вэ?

 

 

-Төрийн албан хаагчид хууль бус үйлдэл гаргаж байгааг мэдээлсний төлөө хэвлэлийн байгууллага, сэтгүүлчид рүү халдаж байгаад ямар хариуцлага тооцох вэ?

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Бид хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэж байна. Та бүхний тавьсан шаардлагыг хүлээж авсан. Энэ дагуу холбогдох шалгалтууд бэлтгэж байна.Сэтгүүлчдийн эрхийг зөрчиж болохгүй. Нөгөө талаас сэтгүүлч та хариуцлагатай байх ёстой. Сэтгүүлч нар минь ёс зүйтэй байгаарай. Дүрэм зөрчсөн, доромжилсон асуудал гарвал хаана хаана хариуцлага хүлээнэ.

 

Засгийн газрын шийдвэрүүд хүн болгонд таалагдахгүй байж магадгүй. Хүн болгонд таалагдах албагүй. Нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргана. Тийм учраас би албан тушаалтнуудад шийдвэр гаргаж байгаа асуудлаа бод. Аюулгүй байдлаа сайн хангах ёстой. Хүний эрүүл мэнд, эдийн засгийн асуудлыг бодож байна. 

 

-Үндсэн хуулийн өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу?

 

-Сонгууль дөхсөнтэй холбоотой зарим асуудлыг улстөржүүлж байна. Энэ талаар Үндсэн хуулийг батлалцсан хүмүүс тайлбар өгсөн. Сонгууль болоход нэг сарын өмнө Засгийн газраа солиод яах ч юм билээ, амьдрал дээр бодсон ч гэсэн. УИХ энэ талаар шийдвэр гаргаж, Засгийн газар дагаж мөрдөнө.

Н.Энхлэн 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Отгоо:
Согтуу хүн мөнгөө тараачдаг хлшин шог шиг л юм даа
2020-05-07
Хүүхдийн мөнгө хүүхэддээ хүрч, аав ээжүүд нь хүүхдэд хэрэгтэй хоол хүнс г.м-д зарцуулж байна уу гэдэгт маш сайн тандалт судалгаа хийгээсэй. Ялангуяа архи дарс г.м огтоосоо хэрэггүй зүйлд зарчихвал хүүхдүүд хохироод л үлдэнэ. Зөвхөн хүүхэддээ хэрэгтэй уураг шим тэжээлтэй хоол хүнс авбал 1 хүүхдэд 100,000 төгрөг ялангуяа ядуу эмзэг өрхөд маш тустай дэмтэй дээ.
2020-05-07
Daraa ni yahiin . Tusuvuur surtachilgaa hiigeed l
2020-05-06
Ядрана ш дээ:
Ямар мөнгөө барж ядсан баян орны ЕС биш. Манайх ч ядуусаар дүүрэн лайтай байдаг байхдоо
2020-05-06
Утгагүй хаасан лдаа:
Дотоод халдваргүй байж хагас жил хаадаг нь утгагүй болсон.ЭМ-ийн сайд мэргэжлийн алсын хараатай хүн байгаагүйгээс болсон. Сайд мэргэжлийн бодлогын хүн байх шаардлагатай
2020-05-06
Zochin:
Сургалтын төвүүд нээхээр болсон.
2020-05-06
МАН:
Сонгуулийн шоу байна. Хүк, хүэлбаатар хоёр жинхэнэ попорч,цар тахалаар далимдуулан төсвийн мөнгөөр шоудлаадаа!!
2020-05-06
demjij baina odoo bank nertee huviin kompand reform hiij mongo huuleltiig cegcelmeer baina mongnii huu arai heterlee
2020-05-06
Янаг Ухна Хүрэлсүх:
Хахаха. Солонгос улс сургуулиадаа нээж байхад ганц ч дотоодын халдваргүй Монгол бүгдийг нь хаачихсан. Уулаасаа над шиг эрдэм ном сурахгүй хүүхдүүдэд сургууль хэрэггүй. ТАРВАГА, ЖОНХУУ болон би мэтийн эрдэм номгүй хүмүүс баян тарган сайхан амьдраад болоод л байна. Халамжуудыг чинь төгрөг эмиссээр гарган хавтгайруулан нэмж байна шүү, бэртгэчин тархины тураалтануудаа. Сонгуулиар надад эрх мэдэл өгөхгүй бол баруун гарын ганцхан шулуун цохилт хийнэ шүү.
2020-05-06
Утгагүй хаасан лдаа:
Дотоод халдваргүй байж хагас жил хаадаг нь утгагүй болсон.ЭМ-ийн сайд мэргэжлийн алсын хараатай хүн байгаагүйгээс болсон. Сайд мэргэжлийн бодлогын хүн байх шаардлагатай
Zochin:
Сургалтын төвүүд нээхээр болсон.
Lkhagva:
Hun burt naaldtstai ih saihan arga hemjee avsan turduu erunhii saidad bayarlalaa zasagt bayarlalaa
2020-05-06
Zochin:
Хүн бүрт хүрсэн олон арга хэмжээ болжээ. Энэ авч байгаа мөнгөөрөө эхлээд үндсэний үйлдвэрээ дэмжих, оюун ухаандаа мэдлэг боловсролоо нэмэх, дархлаагаа сайжруулж эрүүл сайхан байхад анхаарвал засгийн арга хэмжээ үр дүнгээ өгнөө.
2020-05-06
зочин:
Хук херсен дээр бууж зугээр л ажлаа шударга явуул ,хямдхан хегийн пиар хийж амьтны элэг доог болдогоо боль .Одоо цагт хэн ч унэлэхгуй .Хуйвалдаж хувьсгалт намыг устгаж ,туух гавьяагиийг нь еертее наах гэсэн хегийн жужигээ зогсоо ,хеергеж мандуулсан хумуусийн угийг сонсхоосоо илуу шаардаж шуумжилж байгаа хумуусийг сонсоо .Хунд жинд хуч уз ээ.Олны емне дуугарсан угээ ажил хэрэг болго!Та нарыг МАНАН 2 гэж узээд бна шуу
2020-05-06
ҮНЭН:
жохон БИТМИИН ШААГААРАЙ. ЦАРАЙ БАРГАР БАЙНА ШҮҮ САЙДАА. ТА МИНЬ БИЕЭЭ ЭНКРИЙЛЭГТҮН. ЭКНЭЭР ЖОХОН ГУЛГАА ХИЙЛДЭЭ. ЯДРУУ ХАРАГДАЖ БНА
2020-05-06
Ядрана ш дээ:
Ямар мөнгөө барж ядсан баян орны ЕС биш. Манайх ч ядуусаар дүүрэн лайтай байдаг байхдоо
НАЙСЭ:
ЭНЭ МУУ БОР САЙД ХҮҮ ЧИНЬ ХАРИН ТЭЖЭЭЧИХ ЮМ БИШҮҮ.
2020-05-06
irgen:
mash zuv Hyrelsyh sain ajillaj baiga sh dee.busdaasaa tasarhai.bygd iim hyn baival mongol maani irgedee gadaadad aldahgyi oluulaa saihan amidrahsan daa...
2020-05-06
Баллаж байнаа:
эд нар
2020-05-06
ЕС минь мөнгөгүй гэх биш салонд орж арьсаа янзлуулж өнгө зүс ороорой уг нь сайхан өндөр бие хаатайн байгаан. АНын эбэ алтанхуяг зика вирус энхболд, женко, дорлиг нтр ийг бодвол сайхан нуруутай кк АН ыхан 1.50 с дээш хүн гэвэл сайханбилэг баярцогт нтр л бхшив ккк
2020-05-06