“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гаргаж буй хачирхалтай авирын цаад учир


Эрэл группын ерөнхийлөгч гэх Б.Эрдэнэбат "Эх орон” нам УИХ-ын сонгуульд оролцох болсныг зарлаж "2020 оны УИХ-ын сонгуульд манай нам зөв хүнийг ёс зүйтэй шударга хүмүүсийг дэвшүүлнэ. Тийм хүмүүс байвал манай нам дээр ирээрэй” гэх маягийн зүйл ярьж олныг гайхшруулав. Тэрээр энэ удаагийн сонгуульд онцгой их ач холбогдол өгч байгаа юм байх.
Б.Эрдэнэбат өөрийнх нь дурдсан шиг ёс зүйтэй, нэр цэвэр хүн мөн үү, сонгуульд нэр дэвших эрхтэй юу гэсэн эргэлзээтэй асуулт түүний энэ мэдэгдлийг дагаж байна.
Яагаад гэвэл Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарыг 2020 оны 1 дүгээр сард Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоол гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Б.Эрдэнэбат нь "Ариг" банкинд хөрөнгө оруулахыг бусдад ятгаж, 20 гаруй тэрбум төгрөгийг хувийн дансаараа дамжуулан авсан ч уг мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, банкны дүрмийн санд оруулаагүй нь нотлогдсон. Энэ нь бусдын хөрөнгийг залилан мэхлэх замаар луйвардаж авсан хэмээн үзэх үндэслэлтэй гэгдэн яллагдагчаар татагдсан юм.
Мөн Хөгжлийн банкнаас барьцаагүйгээр 23 сая ам.доллар, 13.1 сая еврогийн зээлийг жилийн найман хувийн хүүтэй, 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаатайгаар авсан ч эргэн төлөлт огт хийгээгүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хөгжлийн банк"-аас авсан 99.5 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй ноцтой зээлдэгчдийн нэг хэмээн мэдэгдэж байсан.
Яллах дүгнэлтээ гар дээрээ авч хэрэг нь шүүхэд шилжиж байхад УИХ-ын гишүүн болохыг зэхэж байгаа нь халдашгүй байдал нэрийн дор хуулиас зугтах, хамгаалалтад шургах санаа агуулж байж болзошгүйг түүний сонгуульд оролцох шийдвэр харууллаа.
Б.Доржмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ