ШУУД: Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлсэн
2020-05-08

Иргэн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

 

 

Тэрбээр:

 

-Сүүлийн өдрүүдэд миний бие УИХ-д бие дааж нэр дэвшихтэй холбоотой, сэтгүүлч н.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа"-нд оролцсонтой холбоотой асуудал яригдлаа. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний сэтгүүлчдэд хийсэн миний мэдээлэлд үндэслэж, 2020 оны нэгдүгээр сарын 13-нд "Бүрэн эрхээрээ түрүү барьж байна, түдгэлзүүлье" гэдэг саналыг оруулж ирсэн. Нууцын зэрэглэлтэй учир би бүрэн хэлж чадахгүй байна. 

 

Миний 12 дугаар сард хийсэн мэдээллийг нууцын задалсан байж магадгүй гэсэн.  Харин хууль цаазын түшмэл, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлсэн. Намайг худал мэдээлэл өгсөн гэж гүтгэж байгаа бол би яагаад нотлох баримттай АТГ-т гомдол гаргаж болдоггүй юм. Би АТГ-т гомдлоо өглөө. 

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар намайг сайд байхад гаргасан шийдвэрийг мөн гаргасан. Намайг хэлмэгдүүлж, яллахдаа надад огт мэдэгдээгүй. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Тийм учраас би гомдол гаргалаа хэмээн мэдээллээ.  УИХ-ын экс гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Танд яллах дүгнэлт ямар үндэслэлээр гаргасан бэ?

 

-Бие даан нэр дэвшигчийн нэрс дөрөвдүгээр сарын 28-нд нийтэд зарласан. Гэтэл дөрөвдүгээр сарын 29-нд АТГ намайг ялласан гээд дуудсан. Ямар үндэслэлээр буруутгаад байгаа юм бэ, би сайд байхдаа хууль зөрчөөгүй гэсэн. Гэтэл 30-ны өглөө надад яллах дүгнэлт нийслэлийн прокурорын газар үйлдсэн. Нотлох баримт өгөх ёстой. Улс төрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугүй гэдгийг нотлох боломж олгохгүй. Яллах дүгнэлт гарахаас өмнө хэвлэлийн мэдээлэл бэлтгээд тараасан байсан. 

 

-Та прокурорын байгууллагад хүндрэл учруулж байсан уу?

 

-Би нэг ч удаа прокурорын байгууллагад хүндрэл учруулж байгаагүй. Ядаж өмнө нь ажиллаж байсан ерөнхий прокурор н.Энх-Амгалан шиг бай л даа. Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүйг АТГ, прокурорын газраар өөрийн биеэр үзээд байна. 

 

-Та Ц.Нямдорж гишүүний нэр дэвших тойрогт өрсөлдөнө гэсэн. Энэ талаар...?

 

-Ц.Нямдорж Хан-Уул дүүрэгт өрсөлдөнө. Тэр хаашаа зугатаадаг юм. Ц.Нямдорж гуай одоо тэтгэвэртээ гар, боль. Дандаа заваарсан хэрүүл тэмцэл. Хөгжлийн бодлого ярьж байгаа зүйл байхгүй. 

 

-Таныг Ц.Нямдорж гишүүн хамгаалж байсан гэсэн?

 

-Ц.Нямдорж хаалттай хуралдаан дээр өмгөөлөөгүй. Тэр хүн чинь 20 нүүртэй. Одоо тэтгэвэртээ гар, Ц.Нямдорж гуай. 

Э.Сонор

 

 

Shuud.mn
Сонин хачин