Daily Mirror: Ким Жон Ун болзошгүй халдлагаас сэргийлж "ихрүүд"-тэйгээ явдаг

img

 

Британийн Daily Mirror цахим хэвлэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны "ихэр" дүрслэгдсэн видео бичлэгийг нийтэлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бичлэгийг 2017 оны долоодугаар сард Хойд Солонгос тив алгасах Хвасон-14 пуужин турших үеэр хийсэн байна. Бичлэг дээр Ким Жон Уны олны өмнө гарахдаа өмссөн байдаг шиг хувцастай хэд хэдэн хүн дүрслэгджээ. Мөн "ихрүүдийнхээ" нэгтэй Хойд Солонгосын удирдагч ярилцаж байсан хэмээн Daily Mirror мэдээлсэн байна. 

 

Түүнчлэн, Ким Жон Ун амь насанд нь халдахаас сэргийлэхийн тулд өөртэйгээ адилхан хүмүүсийг ажил хэргээр болон амины ажлаар явахдаа авч явдаг хэмээн эх сурвалж онцолжээ. Энэ баримтаас үзэхэд БНАСАУ-ын удирдагч саяхан олны өмнө гарсан нь түүнийг өвдсөн эсвэл нас барсан гэх мэдээллийг үгүйсгэж чадахгүй байна хэмээн Британийн хэвлэл үзсэн байна. 

 

Эргэн сануулахад, өнгөрсөн сарын дундуур Хойд Солонгосын удирдагч БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өвөө Ким Ир Сенийхээ төрсөн өдөрт оролцоогүй нь түүнийг нас барсан, өвдсөн гэх мэдээлэл гарах шалтгаан болсон юм. Гэвч удаан хугацааны дараа, тавдугаар сарын хоёрны өдөр Ким Жон Ун бордооны үйлдвэрийн нээлтэд оролцож байв. 

 

БНСУ: Ким Жон Ун хагалгаанд ороогүй

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Арай л богино сэтгээд байгаа юм бишүү. Харин ч эсрэгээрээ бөөн дайн тулаан болж том нь жижигийгээ барьж идэх гээд хэсэг бүлэг болж хоорондоо алалцах ч юм билүү хэн мэдлээ
2020-05-08
irgen:
angli amerik 2oos bolj delhiin ulsuud taivan baih arga baihgui
2020-05-08
Арай л богино сэтгээд байгаа юм бишүү. Харин ч эсрэгээрээ бөөн дайн тулаан болж том нь жижигийгээ барьж идэх гээд хэсэг бүлэг болж хоорондоо алалцах ч юм билүү хэн мэдлээ