Яргайтын Богинын аманд зуслангийн байшин шатжээ


Яргайтын Богинын аманд зуслангийн байшин шатжээ.
Тодруулбал Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Яргайтын богино”-ын зуслангийн “Задгай”-д иргэн А-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага 2020.05.09-ний өдрийн 10:29 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 10:37 цагт, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11 км зам туулан 11:09 цагт тус тус очиж 50 минут ажиллаж унтраажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ