Л.Оюун-Эрдэнэ: Яллагдагчаар татагдсан хүн нэр дэвшигч болохоор шалгах боломжгүй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар өнгөрсөн дөрөвдүгээр сард авлига, албан тушаалын 23 хэргийг яаралтай шийдвэрлүүлэх гэсэн албан бичиг хүргүүлсэн. Тэд өнөөдөр Улсын ерөнхий прокурортой уулзаж, хэрэг шийдвэрлэх ажлын явцын талаар мэдээлэл авсан байна. Энэ талаар гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Монгол Улсын хууль, хяналтын байгууллага хэнээс ч хамааралгүй ажиллах ёстой. ЗГХЭГ-ын даргаар ажиллах үедээ "Эрдэнэт"-ийн асуудлаар нам дагасан бүлэглэл байдаг гэдгийг мэдэж авлаа. "Эрдэнэт"-тэй холбоотой асуудал онцгой дэглэмийн үед ил болсон. Одоо сонгуууль болно. Яллагдагчаар татагдсан маш олон хүн өнөөдөр нэр дэвшигч болж байна. Нэр дэвших эрхээ авахаар хууль хяналтын байгууллагууд шалгах эрхгүй болно. "60 тэрбум"-ын асуудал бөөн зүйл болж байхад дахиад 100 сая төгрөгийн асуудал гарч байна. 100 сая төгрөгөөр олон хүн гэрээ хийж байна. Хэн нэгний асуудлы орж ирэхээр зугтдаг, хэн нэг компанийн захирлын арын өрөөнд хундагалаад сууж байдаг, бүлх залгисан юм шиг байдаг гишүүд бий.
Авлига, албан тушаалын хэргийг шалгах ажлын явц, нэг жилийн өмнөхөөс нэлээд өөрчлөгдсөн байна. Хэрэг бүртгэх байгууллага дээр замхарч, хаагдсан байсан хэргүүд задарч, 40 хэрэг болж, дийлэнх нь шүүхэд шилжсэн байна. Монгол Улсын хууль хяналтын байгууллага хэнээс ч хамааралгүй ажиллах ёстой. Хэн нэгнийх хилсээр шийтгэж болохгүй, хэн нэгэн ял завшиж болохгүй гэсэн зарчмаар ажиллах ёстой хэмээн мэдээлэв.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ