С.Амарсайхан: Түрээслээд өмчлөх хэлбэрээр гэр хорооллын айлуудыг оронсууцжуулна
2020-05-11

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

Тэрбээр:

 

-Хэдийгээр манай оронд халдвар тархаагүй ч  тархалт дэгдэлт ихэссэн тохиолдолд холбогдох байгууллагуудын бэлэн байдлыг хангах, харилцан уялдаа холбоотой ажиллаж, бэлтгэл ажил хангах зэргээр энэ тавдугаар сарын 06-08ны өдрүүдэд дадлага сургууль зохион байгууллаа.

 

 Чингэлтэй дүүргийн 150 мянган иргэн, 3 мянган төрийн албан хаагчдыг хамарсан иж бүрэн сургалт явууллаа. Яармагийн 300 ортой эмнэлгийн эхний ээлжид 100 орыг  ашиглалтад оруулсан. Дараагийн ээлж тавдугаар сардаа багтааж бүрэн ашиглалтад  оруулахаар ажиллаж байна. Жаргалант дээр 40 ортой хээрийн эмнэлгийг дэлгэсэн байна. Энэ бүхэн бид бэлэн байдлаа хангахад чиглэгдсэн.

 

Нийслэлд анх удаа үнэт цаас гаргах гэж байна. Зах зээл дээр бэлэн, борлуулагдахгүй байгаа орон сууцнуудыг нийслэлийн орон  сууцны корпораци худалдан авч, нийслэлийн иргэддээ түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулж эхэлж байна.

 

Энэ ажил Засгийн газарт танилцуулж, холбогдох шийдвэр гарсан, УИХ-д танилцуулж, УИХ-ын тогтоол шийдвэр гарсан. Одоогийн байдлаар санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагууд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай Нийслэлийн Ипотекийн корпорацийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бичиг баримт бэлтгэл ажлыг нь хангаж ажиллаж байна.

 

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын айл өрхүүдийг оронсууцжуулах, дахин төлөвлөлтийн ажлууд хийгдэж ирсэн. Зарим талаараа үр өгөөжтэй байсан. Зарим талаараа олон мянган иргэд хохирсон. Гэхдээ ажил санаа нь зөв боловч, айл өрхийг орон сууцжуулах арга барил нь тийм ч оновчтой биш байсан учраас өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн айлуудыг орон сууцанд түрээслээд өмчлөх зарчмаар оруулдаг шинэ шийдлийг гаргаж, өнөөдрийн байдлаар 3 мянга орчим айл өрх энэ төсөлд хамрагдаж орон сууцандаа орсон, орох шатандаа явж байгаа.

 

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд баригдаад эхэлчихсэн 17788 орон сууц байна. Үүнээс ашиглалтад орсон 4078 орон сууц байна. Зах зээл дээр байгаа боловч эргэлтэд орж чадахгүй байгаа учраас хаа хаанаа харилцан ашигтай санхүүгийн бүтээгдэхүүнийг гаргаж дээрээс нь дотоодын зах зээлээ дэмжих тэр хэрээрээ орлоготой,ажилтай дотоодын зах зээл сэргэх чухал ач холбогдолтой гэж үзсэн учраас энэ тав, зургадугаар сард багтаж холбогдох байгууллагаас зөвшөөрлийг нь авч эхлүүлнэ. Энэ байдлаар 220 гаруй мянган айл өрхийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Үүний хажуугаар олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.

 

Хотын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын бичиг баримт, 2030 он хүртэл хөгжүүлэх хэтийн зорилтоо бид боловсруулж, баталж, заримыг нь Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Мөн шинэ хот байгуулах. Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийг дагуул хот болгон хөгжүүлэх гэхдээ жинхэнэ хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж хөгжүүлэх тал дээр ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөг бэлэн болгосон. Энэ жил Улаанбаатарын чиглэлд Яармаг, Зайсан, Маршлын гүүр гээд холбоос замуудын дунд нийт 52км дугуйн замыг шинээр барьж байгуулах ажил энэ жил эхэлж байна.

 

Нийслэлд шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнгөрсөн ням гарагт Модны суулгац судалгаа, үрсэлгээний төвийг байгуулж, 40 мянган суулгацыг суулгасан байна. Цаашдаа хавар болгон  сурагчид, оюутан залуус төгсөлтийн баяраараа мод суулгац тарих  талбай гаргаж өгч байна. Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн чиглэлд гаргаж өгөхөөр болж байна. 1884 га газарт төрөл бүрийн ургамал, хөвд нуур байгуулах боломжтой хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
гэр хорооллын газарт нь орон сууц барихгүйгээр гэр хорооллын хашаа байшин нь үлдээд байвал хэзээ ч гэр хорооллоос салахгүй
2020-05-12
Www333:
Sain bn. Bogion khugatsaad ikh zuiliig khiij baigaad khot zakhiragchid bayrlalaa. Amjilt khusye!
2020-05-11
irgen:
Songuuliin show hiihee boli! Ochnoon jil ene ajlaa ehluulehgui uhsenee hiij baisiin!
2020-05-11
Хотол:
Vлгэр ярихаа болио чи!
2020-05-11