ОХУ-д хүүхэдтэй гэр бүл нэмэлт мөнгөн тэтгэмж авна
2020-05-12

 

Цар тахлаас үүдэлтэй хямралын нөхцөлд Оросын Засгийн газар эдийн засгаа дэмжих багц арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн дээр иргэддээ, тэр дундаа хүүхэдтэй гэр бүлд онцгойлон анхаарна гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 11-ний өдөр болсон зөвлөгөөний үеэр онцолж байлаа. 

 

Энэ хүрээнд Оросын Засгийн газар Ерөнхийлөгч Владимир Путины өмнө нь санал болгосон "хүүхдийн" нэмэлт мөнгөн тэтгэмжийг олгох журам баталсан талаар Сайд нарын танхимын албан ёсны цахим хуудас мэдээлсэн байна. 

 

Журмын дагуу зургаадугаар сарын нэгнээс 3-16 хүртэлх насны хүүхдүүд  нэг удаад 10 мянган рубль /монгол мөнгөөр 355 мянга орчим/ -ийн тэтгэмж авах аж.

 

Түүнчлэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй гэр бүл дөрөв, тав, зургаадугаар саруудад 5000 /177 мянган төгрөг орчим/ рублийн тэтгэмж авах эрхтэй болж байгаа гэнэ. Энэ журмын дагуу 1,7 сая орчим өрх нэмэлт мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй бөгөөд үүнд 25 тэрбум рубль зарцуулахаар болжээ.

 

Владимир Путин: Эрүүл мэндийн системд ирэх эрсдэлгүй болсон тул

эдийн засагт анхаарна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин