Баригдаж дуусаагүй орон сууцнаас цогцос олджээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны дэргэд орон сууцны баригдаж буй барилгад хүн нас барсан байна гэсэн дуудлага 2020:05.13-ны өдрийн 00:08 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:14 цагт очиж, тус орон сууцны баригдаж буй барилгын 2 дугаар давхарт тус дүүргийн иргэн Т /20 настай, эрэгтэй/-ын цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Амартүвшинд шилжүүлж өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Онцгой байдлынхан цогцос гаргадаг байгууллага болоо юү
2020-05-13