Айлын өвөлжөө шатжээ

img

 

Хаврын хуурайшилттай холбоотой ахуйн гал түймрийн дуудлага гарсаар байгааг онцгой байдлынхан анхааруулж байна.

 

Тухайлбал өчигдөр, Чингэлтэй дүүргийн иргэн Б-ын 4x8 метрийн хэмжээтэй байшингийн хойд талын хана, иргэн А-ын 5 метр хашаа тус тус шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 10 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагын дагуу  тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн албан ажиллаж унтраасан байна.

 

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн долдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар  Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн алба хаагчид  шуурхай ажиллаж унтраажээ.

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын зургаадугаар багт айлын өвөлжөө шатсан байна.  Тиймээс иргэд та бүхэн шар өвсний гал түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байна уу.

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ