Ил задгай хог шатаж, нэг иргэн түлэгджээ


"Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын автобусны буудлын хажууд ил задгай хогийн цэгт хог шатаж байна" гэсэн дуудлага 2020.05.14-ний өдрийн 22:37 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:42 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт тодорхой оршин суух хаяггүй иргэн Э /31 настай, эрэгтэй/ 2 гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсныг ЯТТТ-ийн эмчид шилжүүлэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ