ВИДЕО: Онцгой нөхцөл байдлын үед цахимаар хуралдах боломжийг нээсэн

img

 

 

УИХ-ын отгон чуулган өнөөдөр завсарлаж байна. Хаврын чуулганаар  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Тэрбээр: 

 

-Шинэ УИХ байгуулагдахаар УИХ-ын дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг мөрдөж эхэлнэ. Намрын чуулган 10 дугаар сарын нэгнээс хоёрдугаар сарын нэгэн хүртэл, хаврын чуулган дөрөвдүгээр сараас долдугаар сарын нэгэн хүртэл 75-аас доошгүй хоног хуралдана. Улс орныг хамарсан онц нөхцөл байдал чуулганыг цахимаар хуралдуулах боломжийг нээж өгсөн. Ингэснээр гишүүд  нэг танхимд бөөгнөрөхгүй. Цахимаар хуралдаж байна хэмээн мэдээлэв. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ