ВИДЕО: Бельгийн эмч нар Ерөнхий сайдаа "гутамшгийн хонгил"-оор угтжээ
Бельгийн Сан-Пьер эмнэлгийн ажилтнууд улсынхаа Ерөнхий сайдыг "гутамшгийн хонгил"-оор угтсан талаар ВВС мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хотын эмнэлэгт ажлын айлчлал хийхээр ирсэн Ерөнхий сайдыг эмч нар угтан, замын хоёр талаар нуруугаа харуулан зогссон байна. Ийм байдлаар коронавирустэй хийх тэмцлийг Бельги улс хангалттай авч хэрэгжүүлэхгүй байгаа, эрүүл мэндийн салбарын санхүүжилт дутагдалтай байгааг эсэргүүцжээ.
Түүнчлэн эмч нар албан шаардлагаар илүү цагаар ажиллаж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна. "Гутамшгийн хонгил" гэж нэрлэсэн энэ арга хэмжээнд 100 гаруй эмч оролцжээ.
Энд дуулгахад, тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Бельги улсад 55 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 9000 гаруй хүн нас барсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ