ВИДЕО: Багш нар хувьсах зардлыг зогсоосныг эсэргүүцэж байна
Хувийн цэцэрлэгүүдийн багш, ажилчид хувьсах зардлыг олгохгүй байх Сангийн сайдын гаргасан шийдвэрийг эсэргүүцэх жагсаал хийж байна.
Хувийн цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунцэцэг:
-Хувьсах зардал нэг хүүхдийн 89700 төгрөг байсан. Сар бүр ирж хүүхдийг тоолж өгдөг. Ажилгүйдэл үүснэ. Хариуцлагыг хэн хүлээх вэ багш нарын цалин доод тал нь 700 мянган төгрөг байдаг. Хувьсах зардал нь цалин, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулагддаг. Сангийн сайд хүсэлтийг хүлээн авахгүй бол цаашдын арга хэмжээгээ авна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ