ЖДҮ-чдээ нэр дэвшүүлсэн МАН-ын даргын үг, үйлдлийн зөрлөө

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулан зарлалаа. Нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт олны анхаарлын төвд байна. Олон нийт тойрог тойрогтоо нэр дэвшигчдийг шүүн хэлэлцсээр... Зарим нэр дэвшигчдийг дэмжинэ гэж ам сайтай байгаа бол зарим нэр дэвшигчдэд шүүмжлэлтэй хандаж, энэ нь улс төрийн хүчин рүү чиглэж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн тойрогтоо нэр дэвшигчдийг шүүн хэлэлцэхдээ, МАН, тэр дундаа Ерөнхий сайд, эрх баригч хүчний дарга У.Хүрэлсүхийн үг, үйлдэл зөрлөө гэсэн шүүмжлэл дагалдлаа.
Учир нь хоёр тойрог, таван мандаттай тус дүүрэгт МАН-аас ЖДҮ-чин Н.Учрал, Эрүүгийн хуулийн ажлын хэсгийг ахлахдаа "хөөн хэлэлцэх хугацаа"-г богиносгож, авлигачдыг хамгааллаа гэх хэл ам таталсан Х.Нямбаатар нарыг нэр дэвшүүлсэнд олон нийтийг ийн бухимдахад хүргэжээ.
Цаашлаад эрх баригч хүчнээс мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан үйлдвэрлэгчид хөөцөлдөөд ч "олдоггүй" ЖДҮХС-гийн жилийн гурван хувийн хүүтэй зээлийг авсан гишүүн нь илчлэгдсэн Б.Баттөмөр, Н.Учрал, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Х.Болорчулуун, Х.Нямбаатар нарын нэр дэвшсэнийг сонгогчид төдийгүй МАН-ын жирийн гишүүд ч шүүмжилж байгаа юм.
Хэнийг нэр дэвшүүлэх нь улс төрийн нам, эвслийн шалгуур гэхээсээ намын даргын мэдлийнх ч сонгогчдод сонгох эрх нь нээлттэй гэсэн үг дайж байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ