Б.Ууганбаяр: Дэлхийн 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нарын албаны хүмүүс оролцлоо.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Нэгдүгээр сарын 28-аас хойш манай улсын хилээр 130206 иргэн орж ирсэн байна. Үүнээс зохион байгуулалттай татан авалтаар нийт 8480 иргэнийг татан авсан байгаа. 15 удаагийн агаарын хөлгийн татан авалтаар 3315 хүн, төмөр зам авто зам, явганаар орж ирсэн нийт 5007 хүн байгаа. Сүүлийн долоо хоногийн татан авалтаар ОХУ, Турк, БНЭУ-аас нийт 1070 хүнийг татан авчээ.
Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээс ирүүлсэн байна. Үүнээс 1611 бага насны хүүхэдтэй иргэн, эрүүл мэндийн шалтгаантай 449, Өндөр настан 869, жирэмсэн эмэгтэй 152, богино хугацааны визтэй 337, байрлах газаргүй 158 иргэн, 2818 оюутан, санхүүгийн хүнд нөхцөлд орсон 1002 хүн, насанд хүрээгүй хүүхэд 358, бусад 3300 гаруй хүн байгаа. Татан авалтаар ирсэн хүмүүсийг 27 цэгт тусгаарлаж байгаа. БНЭУ-аас ирсэн иргэдийн тоог оруулж тооцвол 2029 хүн тусгаарлах байранд байна. Ойрын хугацаанд ОХУ-аас оюутнуудаа үе шаттайгаар татан авах талаар ярилцаж байна. БНЭУ-руу дараагийн нислэг үйлдэнэ. БНХАУ-аас тодорхой тооны иргэд эх орондоо ирэх хүсэлтээ иргэд байна.
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:
-Хойд хил орчмын бүс нутагт коронавирусийн халдварын 1600 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Тиймээс иргэд та бүхэн анхааралтай байж, зөвлөмж зөвлөгөөг дагах хэрэгтэй. Энэ сарын 16-нд долоон дүүрэгт хяналт шалгалт хийхэд 3110 амны хаалт зүүгээгүй иргэдэд анхааруулга өгсөн байна. Мөн 514 аж ахуй нэгж байгууллагууд ариутгал , халдваргүйтлийн ажлаа маш сайн хийж байна. Харин 1189 аж ахуй нэгж цэвэрлэгээ ариутгалаа муу хийж байна. Эдгээр газруудад зөвлөмж зөвлөгөө, анхааруулга өгсөн. Энэ сарын 18-ны байдлаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 197 аж ахуй нэгж цэгүүдэд зөвлөмж шаардлага хүргүүлж ажиллаа.
Санаатай буюу санамсаргүй байдлаар цаг хэтрүүлж ажиллаж байгаа. Өдөрт олон улсын ачаа тээврийн 15-30 машин хүнс тээвэрлэн орж ирж байна гэж мэдээллээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Өдөрт хэдэн иргэн хандаж байна вэ?
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Шуурхай штаб-д хагас бүтэн сайнгүй өдөр бүр иргэд хандаж байна. Одоогийн байдлаар 10 мянга гаруй өргөдөл хүлээж аваад дүн шинжилгээ хийж байна. Төрийн өндөрлөгүүдэд хандах шаардлага байхгүй. Албан ёсоор шуурхай штаб өргөдөл хүлээж авна.
-Татан авалтыг зогсоох уу?
-Татан авалтыг тасралтгүй зохион байгуулна.
-БНЭУ-аас хэдэн хүн ирсэн бэ?
-158 иргэн ирж тусгаарлах байранд байрласан байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ