Өнөөдөр туулай өдөр

img

Аргын тооллын нэгдүгээр сарын 19. Бархасбадь гариг. Билгийн тооллын 26. Нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 08.28 цагт мандан 17.22 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ