Б.Пүрэвдорж: МАН төрөөс сонгуулийн мөнгөө босгож байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Өнөөдөр МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүйгээр сонгуульд оролцоно гэж намын дарга нь мэдэгдсэн. Энэ асуудал дээр хэд хэдэн хардлага байгаа. МАН гишүүдээсээ мөнгө татахгүй, төрөөс мөнгө авах замаар энэ сонгуулийг хийх гэж байна гэж хардаж байна. Өөрөөр хэлбэл, Жастын Батхүү нарын 140 орчим сая ам.долларын хохирол учруулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон. Сонгуулийн дараагаар хэрэгсэхгүй болоод явна. Нийтдээ 143 тэрбум хохирлыг Жастын Батхүү Эрдэнэт үйлдвэр, Засгийн газарт хохирол учруулсан. Үүнээс тодорхой хэмжээний мөнгийг өршөөлий хуульд хамруулсан гэх үндэслэлээр МАН-д өгсөн байж магадгүй гэсэн хардлага байна. Зэсийн баяжмал, нүүрс гаргадаг бүтээгдэхүүнээс тонн тутамд нь нүүрсэнд 2 ам.доллар, зэсэнд 50 доллар авдаг гэсэн мэдээлэл бий. Төрийн өмчийн компаниудаас хөрөнгө босгох замаар сонгуулийн мөнгөө босгож байна.
Тамхины хуульд өөрсдийн гишүүдэд давуу эрх олгосон. МАН миний өргөн барьсан хуулиудыг дандаа унагааж ирсэн. Өнөөдөр би дахин нэг хуулийн төсөл өргөн барина. Зөрчлийн тухай хуулиар 1.4 сая иргэн 464 тэрбум төгрөгөөр торгосон байна. Монгол Улсын нэг иргэн 140 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Ховд аймгийн Булган суманд 1600 орчим хүн нийтдээ хоёр сая төгрөгөөр торгуулсан байна. Хэрвээ торгуулийн мөнгийг төлөхгүй бол тэнэсэн ялтай болдог. Ховдын Булган, Алтай сумаар тэнэсэн ялтай хүмүүс их байна. Тийм учраас Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээхэд өршөөх хуулийн төслийг өргөн барьж байна хэмээн мэдээлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ