Гэрээ, хэлцлээ буцаахад сайн
2020-05-31

 

 

Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 31. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 9.  Адъяа гараг.  Харцага одтой, Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр.

 

Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

 

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ мухар сүсэг монголчуудыг хорлож байна, хөгжүүлэхгүй байна.
2020-05-31
21-р зуунд ийм элий балай юм бичихээ болимоор байна аа.
2020-05-31