Мэргэжлийн хяналтынхан тулгамдсан асуудлаарөө зөвлөлдөнө

img

Мэргэжлийн хяналтын байгууллагын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, 2012 онд дэвшүүлэн тавьж буй зорилтын талаархи  семинар, зөвлөгөөн өнөөдөр болно. Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд болох уг семинар, зөвлөгөөнд төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга нар олон улсын хилийн боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба, төв лабораторийн дарга, орлогч нар хамрагдах аж. Зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хүрэлцэн ирэх бөгөөд МХЕГ-ын дарга Р.Содхүү “2012 он-бидний зорилт” илтгэлээр тус зөвлөгөөнийг эхлүүлэх юм байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд МХЕГ-ын дарга хяналтын газар, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хятад хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглох арга хэмжээ аваач Бүх иргэд маань хордож гүйцлээ. Алтан тариагийнхан өөрийнх нь хаяг шошготой гурил орж байхад зүгээр суугаад байхийг бодвол хамтарч ажилладаг юм байна л даа
2012-01-19