ШУУД: Шүүхээр сонгох, сонгогдох эрхээ шийдвэрлүүлнэ

"Та бидний эвсэл"-ийн нэр дэвшигчид СЕХ-ноос үнэмлэхээ гардлаа. Та бидний эвсэл"-ийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзсан хариу ирсэн. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр:
-"Та бидний эвсэл"-ийн нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа. Удахгүй шүүх хурал болно. Шүүхээр нэр дэвшин сонгогдох эрхээ шийдүүлнэ. "Та бидний эвсэл"-ийг ард түмэнтэй хамтарч байгуулсан. Гэрээндээ бид ард түмний итгэлийг дааж ажиллана. МАН АН ард түмнийг айлгаж, луйврын сонгууль хийх гэж байгааг эсэргүүцэж байна. Тэдний дүрмээр тоглохгүй.
Сонгуульдаа бүгдээрээ ирээрэй. МАНАН арилж, нар мандана. Бээлий, макс, хаалга, түгжээний цаана нуугдсан хүмүүс байгаа. МАН, АН хоёр Н.Энхбаярыг "алж чадахгүй" гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ