Д.Нямхүү: Нэг хүнд коронавирус илэрч, 21 иргэн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.04/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 6 сая 551 мянган хүн халдвар авч, 386 мянган хүн нас барж, 3 сая хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 сая хүн эмчлэгдэж гарсан байна. Манай улсад 1 хүн ажиглалтад шинээр орсон. Нийт 1780 хүн ажиглалтад байна. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5 мянга гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 300 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 3 дуудлага ирсэн.
АНУ-д 25000 шахам шинэ тохиолдол, 1045 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 28600 гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 584 мянга гаруйд хүрээд байна. Мөн өдөр 1349 гаруй хүн нас барж, нийт нас баралт 32548 болсон байна. БНСУ-д 39 тохиолдол нэмж бүртгэгджээ. БНЭУ-д 9 шахам шинэ тохиолдол бүртгэгджээ. 217 нас баралт бүртгэгдлээ. Япон улсад 52 шинэ тохиолдол зургаан нас баралт бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүн 16986 боллоо. БНХАУ-д нэг шинэ тохиолдол, дөрвөн шинж тэмдэггүй тохиолдлыг нэмж бүртгэжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 469 хүнд шинжилгээ хийлээ. 468 хүнд коронавирус илрээгүй. Нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэн. 468 хүний шилжилгээнд тандалтын зорилгоор 13 сорьцод, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 235 хүний давтан шинжилгээ хийсэн. Алтанбулаг боомтоор орж ирсэн 45 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Сайн мэдээ 21 хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжлээ. Эдгэрсэн иргэдийн 9 нь оюутан байгаа. ХӨСҮТ-д 157 хүн байна Манай нийт батлагдсан тохиолдол 186 эдгэрсэн тохиолдол 65 боллоо. 36 иргэн нь сувилалд, 16 иргэн нь гэрийн ажиглалтад байгаа бол бүрэн эдгэрч гарсан 13 хүн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ