Тайландад байгаа Монгол иргэдийг татан авахыг шаардаж жагсав

Тайланд улсад гацсан Монгол иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр /2020.06.04/ ОБЕГ-ын гадна жагслаа. Цугларсан иргэд гарын үсэг цуглуулж Тайланд улс руу шууд нислэг үйлдэж өгөхийг хүсэж байгаа аж.
Иргэн Э.Сүндарь:
-Тайландад гацсан 160 гаруй иргэд Элчин сайдын яаманд эх орондоо буцах хүсэлтээ гаргасан. Тайландад ажиллаж амьдарч байгаа иргэд хүсэлтэй гаргаагүй. Дөрвөн бага насны хүүхэдтэй гэр бүл, өндөр настай иргэд байна. Зүүн Азийн орнуудын нислэгийг Сөүл, Токиогийн нислэгээр авна гэсэн мэдээлэл өгсөн. Зөвхөн Японд гэхэд 1460 гаруй иргэн нэрээ өгсөн байна. Яаж энэ хүмүүсийг хоёр, гуравхан нислэгээр авах вэ? Өнгөрсөн хугацаанд тэвчээртэй хүлээсэн. Тайланд улс руу шууд нислэг үйлдэж өгнө үү гэсэн албан шаардлагыг хүргүүлж байна.
Иргэн Ц.Насанбат:
-Ээж маань Тайландад нэгдүгээр сард очсон. Охин дүү маань Тайландад ажилладаг мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас явсан. Ээжийг авахаар дөрөвдүгээр сарын 26-ны Сөүл-ийн онгоцонд билет бичүүлээд бэлдэж байтал ээж маань дөрөвдүгээр сард тархиндаа цус харвасан. Тайландын эмнэлэгт сар гаруй хэвтсэн. Санхүүгийн хүндрэлээс үүдэн хувийн эмнэлгээс гараад улсын эмнэлэгт хэвтүүлсэн гэсэн ч төлбөртэй учраас гэрийн асаргаанд гарсан. Тайланд руу нислэг үйлдэж өгнө үү гэж гуйж байна.
Иргэн Д.Цэрэндэндэв:
-Манай ар гэрийн гурван хүн гадаадад байгаа. Англи хэлний зургаан сарын сургалтаар явсан. Турк, ОХУ, БНСУ-аар дамжин ирэх боломжийг хайсан ч боломжгүй болсон. Охин дүү маань хоёр нялх хүүхэдтэй. Ээжийгээ санаад хэцүү байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ