Д.Сарангэрэл: Эмчлээд эдгээх, тосоод авах эх оронтой байна гэдэг их хувь заяа шүү

img

 

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрч, 21 хүн эдгэрэн гарсан байна.

 

  Энэ талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “21 оюутан хүүхэд эдгээд гарлаа манайхаан. Ямар сайхан өдөр вэ. Цагаан нөмрөгт баатрууддаа баярлалаа. Төр түмэн та бүхний маань хөдөлмөр бүтээлийг үнэлэх цаг ойрхон гэдэгт итгэж байна. Нэг өдөр 20 оюутан халдвартай гарахад бид бүгдээрээ хямарч байсан бол өнөөдөр тэд маань эдгэрч эмч мэргэжилтэн, ээж ааваа баярлуулж байна. Эмчлээд эдгээх, тосоод авах эх оронтой байна гэдэг их хувь заяа шүү залуус минь. Тэднийгээ хайрлаарай.” Хэмээн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ

 

Монгол коронавирусын халдварыг дотооддоо тархаагүй, урьдчилан сэргийлж чадсан улс  гэдгээрээ ДЭМБ байтугай  дэлхийд сайшаагдаж байгаа. Учир Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархаж, нийт халдварын тохиолдол 6.5 саяд хүрч, 3 сая хүн эдгэж, 3 сая хүн эмчлүүлж байна.

 

Манай улс гадаад  орноос иргэдээ татах авах ажиллагаагаа үргэлжлүүлж, тэднийг тусгаарлаж, таван удаагийн шатлалтай шинжилгээнд хамруулж, коронавирусийн халдвартай иргэдийг эмчлэн, эдгээсээр ирлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай нийт 65 иргэнийг бүрэн эдгээгээд байгаа юм.

 

 

Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого,  ЭМЯ-ны ажиллаж байгаа арга барил,сэжигтэй тохиолдлоо тусгаарлаж буй зохион байгуулалт зөв байгаагийн илрэл, үр дүн гэдэгтэй хэн ч маргахгүй.

 

Иргэд бид ч  ЭМЯ-наас өдөр  бүр хүргэж байгаа зөвлөгөөг дагаж, амны хаалтаа зүүж, ариун цэврээ  сахиж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Засгийн газраас шийдвэрлэсэн арга хэмжээнүүдийг мөрдөж ажиллах иргэний үүргээ чанд биелүүлэх хэрэгтэй.

Төр, иргэн хүчээ нэгтгэж байж дэлхийд тархаад байгаа цар тахлаас өөрсдийгөө хамгаалж чадах юм.

Э.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ