Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан хөтөлбөр

img

 

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр. Монгол Улсад энэ өдрийг анх удаа тэмдэглэлт өдөр  болгон бүх нийтээр амарч тэмдэглэж байна. Учир нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэлт өдөрт багтаан, бүх нийтээр амрах хуулийн төсөл   санаачлан батлуулсан. 

 

Бурхан багшийн их дүйчэн өдрийн хөтөлбөр:

 

Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе

ХААНА: МБШТ Гандантэгчэнлин хийд тэргүүтэй сүм хийдүүд

ХЭЗЭЭ: 2020 оны 6 дугаар сар 5-ны өдөр / Зуны эхэн сарын шинийн арван таван /

 

1. ХУРАЛ НОМЫН ХӨТӨЛБӨР

05:30-07:00: Нэг өдрийн сожон санваар хүртээнэ  /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүнх амба лам Д.Чойжамц /  ТВ-9 телевизээр шууд дамжуулна.

10:30-18:00: “Бурхан багшийн чого” хурна / Монголын бүх сүм хийдүүд /

 

2. ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

/ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганаас МҮОНТВ-ийн 1,2-р сувгаар шууд дамжуулна /

09:30-09:33: Хөтлөгч нээж үг хэлнэ

09:33-09:35: Бурханы шашны Алтан соёмбот тугийг мандуулна

09:35-09:40: “Энх тайвны ерөөл” уншина / МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цогчэн сургуулийн лам хуврагууд /

09:40-09:45: МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламД.Чойжамц айлдвар айлдана

09:45-09:50: Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ / ЕТГ-ын дэд дарга Г.Байгальмаа /

09.50-10.00: “Даян дэлхийн энх тайвны төлөөх залбирал” /Монголын шашны тэргүүнүүд /

10:00-10:10: Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамцийн онлайн мэндчилгээ

10:05-10:10: Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн онлайн мэндчилгээ

10:10-10:15: “Бурхан багш” киноны дуу /залуу уран бүтээлч Ц.Энхтайван, Г.Ариунбилэг /

10:15-10:20: “Миний мэдэх бурхан багш” гар зургийн уралдааны шагнал гардуулна

10:20-10:25: “Бурханы сургаал миний бодлоор” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулна

10:25-10:30: “Миний Монголын бичиг соёл” онлайн уралдааны шагнал гардуулна

10:30-10:35: “Уяхан замбутивийн наран” уртын дуу / МУГЖ Г.Хонгорзул /

10:35-10:40: Хөтлөгч хааж үг хэлнэ.

 

3. ЦАХИМ БОЛОН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

09:00-21:00: Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан баярын тусгай хөтөлбөр “ЕТV HD” телевизийн пэйж хуудсаар шууд дамжуулна.

21:20-22:00: “Бурхан багш” олон ангит киноны 32 ангийг МҮОНТВ-ийн 1-р сувгаар шууд дамжуулна.

00:00-23:59: Монгол орон даяар тухайн өдөр төрсөн хүүхдүүдэд  бэлэг гардуулна.

09:30-17:00: МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Гар  зураг, эсээ бичлэгийн уралдааны бүтээлээр үзэсгэлэн

гарч, онлайнаар үзүүлнэ.

 

Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярыг зохион байгуулах ажлын хэсэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ