Сон Хён Мин: Эр цэргийн алба хатуухан байлаа
2020-06-11

 

Английн “Тоттенхэм”-ийн солонгос довтлогч Сон Хён Мин хөл хорионы хугацааг үр бүтээлтэй ашиглан цэргийн албаа амжилттай хаасан байна. БНСУ-д эр хүн бүр 21 сар цэргийн алба хаах ёстой бөгөөд Сон өнгөрөгч сард гурван долоо хоног цэргийн хуаранд амьдарчээ. Тэрбээр гуравдугаар сард эх орондоо ирж гарын бэртлээ эдгээж, улмаар цэргийн албаны дутуу хоногоо гүйцээсэн юм.

 

Сон шигшээ багийнхаа хамтаар 2018 оны Азийн наадамд түрүүлсэн тул заавал хаах 21 сарын албанаас чөлөөлөгдөж байв. Алба хаасан тухайд “Сонирхолтой цаг хугацаа байлаа. Бүгдийг нь тоочиж барахгүй ч тэнд сайхан нөхөдтэй болж, цагийг зугаатай өнгөрөөсөн. Хэдий хэцүү бэрх зүйл тохиолдсон ч тэр бүрийг даван гарахыг хичээлээ” хэмээн ярьжээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин